Хувийн компанийн удирдлагуудад албан паспорт олгох санаачлага гаргав

“Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийн 500 аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгох ёстой”.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, ийнхүү тусгажээ. Тэд хил гаалиар түргэн бөгөөд хүнд сурталгүй нэвтэрч байх нь эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй гэж тэрээр үзэж байгаа юм. Мөн улс болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж шимтгэлийн хэмжээгээр нь эрэмблэн аймаг бүрт эхний 10, нийслэлд 90, улсын хэмжээний 200 аж ахуйн нэгжийн удирдлагад олгохыг ч тогтоолын төсөлдөө тусгажээ. Энэ нь ковидын дараах үеийн эдийн засгийг сэргээн, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулахад хувийн компаниудын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг болох юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-11-18 05:01:53
    АЛБАН ПАСПОРТ САНААН ЗОРГООР ОЛГОДОГ ЗҮЙЛ БИШ,,,,ТЭГЭЭД Ч ГАДААД УЛСЫН ӨМНӨ МОНГОЛ УЛС ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ БАЙДАГ ЮМ
  • zochin 2022-11-18 04:38:48
    ectoi zov.