Хуулиа дагацгаая
Нийслэлийнхэн оцон шувуу шиг явцгаасаар бараг л шувуу билүү хүн билүү гэж бодоход хүрээд байх шиг байна. Хэдийгээр дэгстсэн мэт ч энэ бол бодит байдал.
 
Улаанбаатарын 9 дүүргийн 13 сая М2 талбайг 17 компани, ААН хариуцаж ажилладаг гэж байгаа. Гэтэл тэдгээр компаниудын  давсны нөөц 4870 гаруй, бодисынх нь 3000 тн орчим бий гэх мэдээлэл бий.
 
Тэгвэл энэ нь хүрэлцээтэй биш. Учир нь халтиргаа, гулгааны сар дор хаяж 3 сар гаруй хугацаанд буюу 100 гаруй хоног үргэлжилнэ. Тэгэхээр энэ бодис нь аманд ч үгүй хамарт ч үгүй гэсэн үг.
 
Саяхан орсон цас шиг ийм хэмжээний цас 10 гаруй удаа ороход л нөөц шавхагдана гэдгийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд нь онцолж байна.
 
Яг энэ байдлаараа бол “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж сургамжилдаг монголчууд энэ өвөл цаснаас болж онц байдал зарлаж мэдэх нь.
 
Дөнгөж 2 хоногийн өмнө Нью-Йоркод их хэмжээний цас орж, замууд хаагдаж, нислэгүүд цуцлагдсан бөгөөд зарим газраараа цасны зузаан нь 180 см хүрсэн гэж байгаа. Гэтэл өнгөрөгч баасан гарагт орсон цасны зузаан 10-15 см орчим болоход бид “тэг зогсолт” хийсэн шүү дээ.
 
Тэгвэл давс, бодис нь хүрэлцдэггүй юм гэхэд нийтээрээ сэтгэл гаргаад хариуцсан зам талбайгаа цэвэрлэчихэд болохгүй юм биш. Тэгээд ч шамбааралдаад нэг дороо шахам болчихсон энэ хотод байгууллага болгон хааш хаашаагаа 50 метр бус үсрээд  10-30 метр газар цэвэрлэнэ шүү дээ. Уг нь ААН байгууллагууд хамаарал бүхий газрынхаа цас мөсийг арилгаад байхад л улсдаа мөн ч их хувь нэмрээ оруулж буй юм шүү дээ.
 
Тэгээд ч сэтгэл байвал юуг ч хийж бүтээж цаана нь гарч чаддаг шүү дээ. Тиймээс тэр жаахан давс, бодисоо авто зам дээрээ цацаг. Харин бид явган хүний явах талбайгаа өөрсдөө цэвэрлэж хуулиа дагацгаая.
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.