“Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан” гэж Эрчим хүчний сайд нэлээд ам бардам маягай хэлж буй ч 100 задгай жаран хагархай гэж харагдаад байгаа юм.
Б.Чойжилсүрэн сайд “...гадаа -35 хэмт хүйтэн байхад гэрт 19 хэм байх л хүчин чадалтай байна. Эрчим хүчний салбар өвөлд бэлэн...” гэсэн ч салбарынх нь Багануур, Шивээговь, Шарын гол гэсэн 3-н уурхайд дизель түлшний нөөцгүй болсон тул улсын нөөцөөс гаргуулахаар болсон. Гэхдээ энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-аас ороод ирнэ” гэж хэлнэ билээ.
“Өвлийн ажил жин тан”гэх хэрнээ “Балчир гурван ес” ч эхлээгүй байхад улсынхаа нөөцөөс аваад эхэлж байгаа нь үнэндээ Б.Чойжилсүрэн сайдын ажилд дүн тавьчихаж болохоор байгаа юм.
Хэрэв түүний “Гадаа -35 хэм байхад гэрт +19 хэм байна..” гэж цээжээр тоо бодсоноор өвлийг давчихдаг бол Монгол Улс мөн ч хол явна даа. Тэгээд ч зуд гэдэг зүйл чинь залхуу хойрго, унхиа муутай нэгнийг л онилж байдаг гэж байгаа.
Товчхондоо бол ажилгүй, анхиа муутай нөхдүүд өвөл осгохгүйн тулд бүх зүйлийг нөөц, тусламж хэлбэрээр улсаас авчхаад өөрсдөө элгээ эвхээд сууж байдаг гэсэн үг. Тэгээд ч ам ажил 2 зөрвөл зуд байтугайд нь ширвүүлж ч мэднэ.

ErenNews.mn
Ж.Ууган
Ж.Ууган