Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар  авах арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй холбогдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдаас тавьж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх нь чухал гэдгийг тус улсын төр, засгийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөгчдийн бүх түвшинд тавьсан байна.

Энэхүү тогтоол хэрэгжсэнээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулахтай холбоотой үүссэн гомдлыг шийдвэрлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
 
Товч мэдээ
·      Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.
·      Уул уурхайн олборлолт болон экспортын тээвэрлэлтийг хэвийн явуулахад шаардлагатай дизель түлшний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.