Сэрэмжлүүлж байна

Шинэ жилийн баяр дөхөхөөр цагдаагийн байгууллагаас иргэддээ пиротехникийн хэрэгсэл буюу салют, энэ төрлийн зүйлсийг хэрэглэхгүй байхыг байнга анхааруулж, Нийслэлийн Засаг даргын захирамж, НИТХ-аас тогтоол гарган хэрэгжүүлдэг. Харин бизнес эрхлэгчид нууцаар зарж борлуулж, иргэд маань үүнийг нь худалдан авч анхааруулга сэрэмжлүүлгэнд анзааргагүй хандсаны гайгаар амь насаа алдах, гэмтэж бэртэх тохиолдол гарсныг бид мэднэ. Иймээс шинэ жилийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоож, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтэнд цагдаагийн байгууллагаас тавих хяналтыг ч мөн эрчимжүүлэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасаг, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн алба хаагчид хамтран ажиллаж байна.

Монголд энэ төрлийн үйлчилгээг "Очир-Ундраа", "Протек" гэсэн мэргэжлийн байгууллагууд оруулж ирж байгаа ажээ.  Иймээс шинэ жилийн баяраараа хууль бусаар худалдаа эрхэлсэн хүмүүсийн зарж борлуулсан пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-15 02:18:51
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.68
    Мэдэгдсэн Хариулах
  • http://e-surgalt.com  2014-12-15 01:58:47
    онлайн сургалт http://e-surgalt.com
    112.72.13.181
    Мэдэгдсэн Хариулах