Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний  эрч чанга хэвээр байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний  эрч чанга хэвээр, говь, талын нутгаар салхитай жиндүү хүйтэн байна.

2022 оны 11-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

      Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -23...-25 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. -24...-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -24...-26 градус хүйтэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.