Монгол улс дизель түлшгүй болоод олон өдрийн нүүр үзэж байна. Цаашлаад энэ байдал удаан үргэлжилвэл манай улсын эдийн засагт маш том эрсдэл үүсч, эдийн засаг бүхэлдээ тэг зогсолт хийхэд хүрнэ. Эхнээсээ ч түлшээр ажилладаг автобус, зарим уурхайнууд тэг зогсолт хийгээд байна.
Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн байдаг. Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодоггүй, 100 хувь импортоор шатахууны хэрэгцээгээ хангадаг Оросоос бүрэн хараат салбар юм.
Засгийн газраас “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр” гэгчийг боловсруулсны дотор түлш, шатахууныг багтаасан байдаг. Ингэхдээ түлш, шатахууны импортлогч компаниудын жижиглэнгийн борлуулалтанд хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор санхүүгийн эх үүсвэр, хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах нөхцөлийг тогтмол хангах зорилготой гэж заасан байна.
Гэвч энэ хөтөлбөр нь бодит байдал дээр импортлогч компаниуддаа бодит дэмжлэг болдоггүйгээс гадна 100 хувь гаднаас валютаар худалдаж авдаг салбарт ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР гэдэг нь байж боломгүй алдаатай бодлого юм. Төр засгаас сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд хэсэг хугацаанд үнийг хүчээр барьж болох ч урт хугацаандаа импортлогчид алдагдалд орохгүйн тулд үнээ барих ямар ч боломжгүй болно.
Засгаас ОХУ-тай гэрээг таван жилээр хийчихсэн тул үнэ таван жилдээ өөрчлөгдөхгүй гэж байгаа нь ташаа мэдээлэл юм, үндсэн нийлүүлэлтийн гэрээг таван жилээр хийсэн ч үнэ төлбөрийг жил жилээр харах тухай гэрээнд заасан байдаг байна. Тэгэхээр үнэ өөрчлөгдөнө, хэлбэлзэнэ гэсэн үг юм.
Шатахуун импортлогчдыг тусгай зөвшөөрлийг нь хурааж авна гэж дарамталдаг учраас импортлогчид үнэ тогтвортой барьж байх үедээ үнэтэй түлш худалдан авах боломж байсан ч авдаггүй байна. Зөв шүү дээ, импортлогчид компаниуд бүгд л ашгийн төлөө бизнесийн байгууллага, ард нь олон арван хүний амьдрал цуг яваа учраас алдагдалтай зүйл рүү хэзээ ч оролцохгүй нь мэдээжийн асуудал юм.Хэдийгээр 12 дугаар сард дэлхий нийтэд нефтийн үнэ бууна гэж байгаа ч ам.доллартай харьцах төгрөгийн ханш өссөн хэвээр байвал Монгол дахь үнэ буух ямар ч боломжгүй юм.
Мөн шинэ хөдөлмөрийн хуулиас болж цалин хөлсний зардал маш их өссөн нь нефть импортлогч компаниудад ч мөн адил нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, цалингийн зардал өссөн тул түлш шатахууны зардлыг буулгах боломжгүй юм.
Төр засгаас гаргасан бодлого, шийдвэр бүр түлш,шатахууны үнэнд нөлөөлдөг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй, гэвч алдаатай буруу шийдвэрүүдийн уршгаар үнийг тогтвортой барих бус эсэргээрээ үнэ өсгөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
100 хувь гаднаас худалдаж авдаг энэ салбар нь зах зээлийнхээ зарчмаар зохицуулагдах ёстой байтал төр зохицуулах нэрээр оролцсоны уршгаар өнөөдөр улс даяараа түлшгүй болоод байна. Төр ядаж тус болдоггүй юмаа гэхэд гай болохгүйгээр, энэ салбарыг яаралтай чөлөөт зах зээлийн механизм руу нь шилжүүлэн үнийг нь чөлөөлөх зайлшгүй шаардлагатай байна.
www.olloo.mn