Ирэх онд биднийг отож буй ''хямрал''
Он гарсаар төгрөгийн ханш 20 хувиар суларч, инфляц 15 хувьд хүрч, улсын гадаад валютын албан нөөц 2.7 тэрбум ам.долларт хүрсэн гэх таагүй мэдээлэл хөврөх болов.
 
Гадаад валютын албан нөөц /ГВАН/ 2.1 тэрбум ам.доллар ба түүнээс доошилбол манай улс албан ёсоор дампуурлаа зарлах нөхцөл үүснэ гэдгийг эдийн засагчид анхааруулдаг. Иймээс валютын нөөцөө нэмэгдүүлэхгүй бол ирэх онд эдийн засаг цусны эргэлтгүй болох аюул нүүрлэх юм.
 
Мөн эдийн засагч Н.Энхбаяр “2023 он Монгол Улсын хувьд хамгийн хүнд жил байна” гэж тодорхойлсон нь зээлийн эргэн төлөлттэй холбоотой юм. Тухайлбал ирэх онд Засгийн газрын баталгаатай Самурай бондын 30 тэрбум иенийг төлөх хуваарьтай.


 
Мөн Хятадын Жэньминь их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Ван И Вэй Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Globaltimes-д өгсөн ярилцлагадаа “Монголын эдийн засаг эмзэг, өрийн эрсдэл өндөр байна. Иймээс БНХАУ-ын туслалцаа хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг. Энэ нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал шинжээчдийн нүдээр харахад таагүй байгааг бүрэн илтгэнэ.
 
Хэдийгээр ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ши Жиньпинтэй тохиролцон нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр болсон ч хятад улс энэ сарын “Хорийн бүлгийн” уулзалтын үеэр нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах амлалт хүлээснийг мартаж болохгүй.
 
Иймээс импортын хэрэглээ өндөртэй манай улс валют олж ирэх ямар арга байна түүнийгээ ашиглах сорилт тулгарч байна.
 

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.