Хилийн чанадад үйлдсэн итгэмжлэлийг монгол дахь аль ч нотариатчаас хүлээн авах боломжтой

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбогдуулан иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авах төлөөлөгч нь өөрт ойрхон байрлах аль ч нотариатчаас авах боломжтой боллоо.

Төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулж өгөх юм.

Үүнтэй холбогдуулан 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газраас, харин 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авах юм. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.