Нүүрсний хулгайг илрүүлэхэд Хятадтай хамтарна
Нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлыг татаж, чухам хэн, хэзээ, яаж хулгайлчхав гэдэг нь хачирхалтай үйлдэл болчхоод байна.
 
Уг нь нүүрсний экспортод ганц олборлогч аж ахуйн нэгж ч биш тээвэрлэгчид, мэргэжлийн хяналт, тагнуул, хил гааль гээд Монгол Улсын төрийн байгууллагууд ч хамтран оролцдог.
 
Тэд хамтраад хулгай хийсэн байлаа гэхэд БНХАУ-ын хилээр хэрхэн нэвтрүүлсэн байх вэ гэдэг нь ч анхаарал татах сэдэв мөн.
 
Уг нь прокурорын байгууллагаас Хятадын талаас зарим мэдээ, мэдээлэл болон хүсэлт илгээсэн ч тус улсын зүгээс түүнийг нь биелүүлэх боломжгүй гэх хариулт өгчээ.

 
Тиймээс Ерөнхий прокурорын газраас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандан дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Хэрвээ Хятадын гаалийн болон хил хамгаалах байгууллагатай мэдээлэл солилцож чадвал зарим эрүүгийн хэргийг илрүүлэх боломж нээлттэй болно гэж үзэж байгаа юм.

 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Onoch 2022-12-05 10:00:03
    Прокурор нүүрсний хулгайг хаацайлж байна. Ерөнхийлөгчийн айлчлал яг дуусдаг өдөр бичиг гаргаж, хэвлэлээр гаргав. Ядаж 1 хоногийн өмн бол хятадад тавьж амжих бсн...
  • Зочин  2022-12-03 15:03:25
    Авилгалын хулгайч нартай яаж тэмцэхийг Хятадаас сурах хэрэгтэй. Монголын хуульд яаралтай өөрчлөлт оруулж Авилгалд холбогдсон "ЭРХЭМҮҮДЭД"шууд цаазын ял өг