Арваннэгдүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийнэ

Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, айл өрхийн тухайн сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгөөд байна.

Энэхүү шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсний нэгэн адил үргэлжилнэ. 2021 онд 156 мянган айл өрх 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байна.


С.Саруул
Зууны мэдээ сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.