Ч.Хүрэлбаатар: Нүүрстэй холбоотой хэргээр нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

 Нүүрсний хулгайн асуудлаар засгийн газрын гишүүд хэвлэлийн хурал хийлээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас хүн засагладаггүй, хууль засагладаг байх зарчмыг барьж ажиллаж байгаа. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Засгийн газар 3 удаа хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон. Энэ талаар мэдээлэл нэхэж байгаа, жагсаж байгаа, ямар арга хэмжээ авч байгаа тухай асууж лавлаж байгаа хүсэлтэд хариулт өгөхийн тулд АТГ болон холбогдох хууль хяналтын  байгууллагуудаас мэдээлэл авсан.

Нүүрстэй холбоотой хэрэгт гурван төрлийн зүйл яригддаг.

1.Ггэрээ
2. Тээвэр
3. Төмөр замтай холбоотой асуудал гэсэн гурван төрлийн хэрэгт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна.

Тус хэрэгт холбогдуулан;

- “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компанийн н.Отгонжаргал, н.Нурлат

- Төмөр замтай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, мөн компанитай холбоотой холбогдох албан тушаалын хүмүүс

- Тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх зүйлтэй холбоотойгоор Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын Гашуунсухайт дахь төлөөлөгч, ажилтан н.Доржжүгдэр, 

- Хил хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай нарын 10 гаруй хүмүүст  эрүүгийн хэрэг үүсээд холбогдох яам, агентлаг, төрийн өмчит ААН-ийн хүмүүсийг шалгагдаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-12-06 08:26:45
    Хамгийн том хулгайчдын нэг Хүрэлбаатар төрийн бас намынхаа том эрх мэдэл бүхий хүн болчихоод хулгайч нарын нэрсийг зарлаж байна. Мөн ч сонин зүйл үзэх нь дээ......
  • irgen 2022-12-06 01:06:00
    сонин юм их үзэхнээ. өөрөө нүүрс хусч зарчихаад өөрөө хүн шалгуулна гэнээ. хулгайч хулгайчыг бариарай гээд орилоод байна уу
  • DR. PRADHAN 2022-12-05 16:43:07
    Та бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • DR. PRADHAN 2022-12-05 16:05:29
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • Худалч 2022-12-05 11:01:12
    Энэ хүн их худалч хүн санагдаад бгаам даа! Энэ намаа хамгаалж хэдэн жижигхээн ялаагаар туг тахихаар нэрлэж бна! Жинхэнэ зохион байгуулагчид нь хажууд нь бгаа