Ж.Батзандангаар Капитал банкны өрийг төлүүл...
Ж.Батзанданг суллачихлаа. Одоо тэгвэл түүнээр Капитал банкны өрийг төлүүлэ. Хүний юмаар хүүдэгнэнэ гэгчээр улсын мөнгөөр яаж тоглодгийг яруу тодоор харуулсан хүн бол тэр.
 
УИХ-ын гишүүн асан тэрбээр Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-г зөрчсөн. Тодруулбал “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулж, хэтрүүлсэн гэсэн үг. Мөн дээр нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө албан тушаалаа ашиглахагүй, хэтрүүлэхгүй...” гэсэн заалтуудыг зөрчихийн дээдээр зөрчсөн хүн.
 
Ийнхүү Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчихдөө тэрбээр Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболдын ажил дээр нь очиж нөлөөлж, өөрийнхөө орон тооны бус зөвлөх Г.Аюулгүйн “Азийн Бамбар” ХХК-д 4 тэрбум 500 сая төгрөгийг 5 жиийн хугацаатай 7 хувийн хүүтэй, дараа нь 5 тэрбум 700 сая төгрөгийг 5 жилийн хугацаатай 9 хувийн хүүтэйгээр авсан байдаг. Мөн блокны үйлдвэр байгуулах төсөл гэж 7 тэрбум төгрөг олгуулсан байдаг.
 
Энэ нь шударгын дүр эсгэгч Ж.Батзандангийн хувьд хангалттай баримт учраас түүнийг туслах Г.Аюулгүйнх нь хамт хорих хангалттай шалтгаан гэж үзэж өнгөрөгч 10 дугаар сарын 6-наас саатуулж улмаар 11 сарын 7-ноос дахин 30 хоногоор сунгаад байсан бол өчигдөр суллав.
 
Уг нь түүнийг дахин 30 хоног сунгахыг ЧД-ийн прокурорын газраас санал болгосон ч тийнхүү сулласан нь олны бухимдлыг төрүүлж байна.
 
Учир нь тэрбээр улсад их хэмжээний буюу 17 тэрбум 200 сая төгрөгийн хохирол учруулж, авсан зээлээ 90 гаруй ААН-д дамжуулан зээлдүүлсэн нь тогтоогдсон байхад тийнхүү сулласан учраас олны эсэргүүцэлтэй тулгарч мэдэхээр байна.
 
Тэгээд ч нүүрсний хулгайч нартай тэмцэхийг шаардсан ард иргэдийн жагсаал болж байх үеэр тийнхүү сулласан нь “Чоно борооноор” гэгч боллоо гэж үзэж байгаа аж.
Нэгэн цагт тамгаа аваад ухаан алдаж, амь тавихаас наагуур зугтаж явсан түүнийг хэн бэ гэдгийг монголын ард  түмэн дэндүү сайн мэддэг болсон учраас тийнхүү дургүйцэж буй хэрэг. Түүний хорчин зан өнөөдрийн жагсаалыг дэвэргэж, гэмгүй залуусыг гэмтэн болгож ч мэдэх л нэгэн.
 
Түүнийг хөл хөдөлгөөн их энэ үеэр сулласан бол одоо Капитал банкнаас авсан зээлийг нь төлүүл. Үүн дээр хууль хяналтынхан ч чих тавьж хараа тогтоож ажиллах учиртай гэдгийг сануулахад илүүдэх юун.
 
ErenNews.mn
С.Цээл

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2022-12-07 10:04:01
    Маш зөв хоолоогоо шахаж дүр эсгэсэн хуурамч поп новш
  • Unshigch  2022-12-06 18:33:22
    Mongoliin tord 30 ilyy jil garch nam nereer halhavchilj mongoliig husaj hulgailj tasraltgui deeremdej tonoj bayjaad offshort 40 terbum dolloriiig nyysan Manan m...