
Өнөө өглөө Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргаж үүнийг МАН-ын Удирдах Зөвлөл хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй. Харин тогтолцооны реформыг хийхийг ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэсэн. ҮАБЗ-ийн гурван хүн Монгол Улсын хөгжлийг нэг цонхоор харж байна. Тэгж харж чадаж байгаа учраас наймхан сарын хугацаанд төмөр зам барилаа. Өөр олон асуудалд санал нэгдэж байгаа" гэсэн тайлбарыг өглөө.
С.Цог