Сьерра леончууд шинэ жил тэмдэглэхгүй
Эбола цусархаг халууралт өвчний тархалтын улмаас Сьерра леончууд Крисмасын баяр болон шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байхаар болжээ. Тус улсын Засгийн газраас баярын арга хэмжээг хориглох тухай захирамжийг гаргасан байна.

Хэрвээ эл захирамжийг дагахгүй гудамж талбайд олноороо цугларсан тохиолдолд цэрэг, цагдаагийн ажилтнуудын оролцоотойгоор тараах болно гэдгээ ч гэсэн зарлаад байна. Сьерра Леон улсын гол шашин нь Лалын шашин байдаг ч, нийт хүн амынх нь дөрөвний нэг орчим нь Христын шашинг шүтдэг аж. Хэвийн үед жилийн сүүлчээр баярын улирал эхэлж,  үзвэр үйлчилгээ, цуглаан наадам гэх зэрэг арга хэмжээ өргөнөөр зохион байгуулагддаг байна.

Гэвч, энэ жилийн хувьд тус улсад үхлийн гэх тодотголтой Эбола вирус тархаж, хэдэн мянган хүн амь насаа алдаад байгаа юм. Одоо ч гэсэн халдварын тархалт эрчимтэй хэвээр байгаа билээ. Хамгийн сүүлийн тоон мэдээллээс үзвэл, 7798 хүн эболагийн халдвар авч, тэдний 1742 нь амиа алдсан байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.