Цукерберг болон Си Зиньпиний ном

Хятад дахь интернэтийн мэдээллийг зо­хи­цуулах төрийн хэлтсийн дарга Лу Вэй АНУ-д зочилж, Facebook-ийн эзэн Марк Цукербергийнд зочилжээ. Энэхүү уулзалтын нэгэн гэрэл зураг дээр Цукербергийн ширээн дээр байх Хятадын лидер Си Зиньпиний ном эрхгүй анхаарал татна. Дараахан нь америк бизнесмэн энэ номыг уншиж, танилцахыг ажилтнууддаа са­нал болгосон аж. Цукерберг яагаад Си Зиньпиний номыг рекламдаж байгааг The National Interest тайлбарлах гэж оролджээ.

Facebook-ийн тэргүүн Марк Цукерберг компанийн ажилтнууддаа хан­даж БНХАУ-ын дарга Си Зиньпиний “Хятад дахь төрийн удирдлага” номыг уншиж Хятадын онц­логтой социализмийг ойл­гож, мэдэхийг уриалсан нь шуугиан дэгдээгээд байна. Тэрээр Хятадын интернэт орон зайн удирдагч Лу Вэйг хүлээн авах үеэр ширээн дээр нь эл ном байсан бөгөөд Цукерберг бусадтай хуваал­цахын тулд дахин хэдийг худалдаж авчээ. Гэхдээ Си өөрөө энэ номыг бичээгүй, харин Хятадын лидерийн хэлсэн үг, ярилцлагын цуглуулга ажээ. Цукерберг БНХАУ-ын даргын пиар-төлөөлөгчийн дүрд тоглосон нь Хятадын блог ертөнцийнхэнд таалагд­сангүй. АНУ дахь тех­нологийн тэргүүлэх ком­панийн тэргүүн Цукерберг энэ үйлдлээрээ ихээхэн дайрлага, давшлагад өр­төнө гэдгээ мэдээж тооцоолсон биз.

Цукерберг Бээжинг ар­гадаж, ая тал засах гэж оролдож байна уу? “Тийм” гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Бусад нөлөө бүхий олон бизнес-лидерийн адилаар тэрээр өөрт нь хаалттай байгаа Хятадын зах зээлд нэвтрэхийг хүсч байж болох юм. Facebook Хятадад хаалттай байсаар байна. Тэгэхээр Цукерберг хятадуудыг гай­хуулж, өөртөө татах гэж бүх хүчээрээ чармайж байх шиг, Цинхуа их сургуулийн оюутнуудын өмнө хятадаар ярьж, ажилт­нууддаа Си Зиньпиний номыг уншихыг уриалж, саяхан Цахиурын хөндий дэх албан өргөөндөө Хятад дахь интернэтийн эрх чөлөөг захирч суудаг Лу Вэйг хүлээн авах зэргээр. Мэдээж эдгээр алхам нь Америкийн үйлдвэрийн эз­дийн сүүлийн хэдэн арван жилийн турш хийж байсан оролдлогоос зарчмын хувьд ялгарахгүй. Ин­гэж долигонож, нүүр тал засах нь сайхан биш ч Хятадад бизнес явуулах үнэ цэнэ ийм л байдаг билээ.

Нөгөө талаар, үнэхээр Цукерберг Си Зинь­пиний номдоо өгүүлж буй үзэл бодлыг хуваалцдаг уу? Үүнийг бат­лах арга байхгүй ч Facebook сүлжээ нь өөрийн хэрэг­лэгчдийн хувийн амьд­ралд хутгалдаж байд­гийг анхаарахгүй ор­хиж боломгүй. Facebook нь таны онлайн хөдөлгөөнийг дагаж мөрдөн, хувийн чанартай мэ­дээллийг тань олон ний­тэд дэлгэж, мөнгөө юунд зарцуулах дуртайг чинь найз нөхдөд тань дэлгэж байдаг билээ. Цукерберг Бээжингийн удирдагчийн номны талаар ямар ч мэдэг­дэл хийсэнгүй. Гэхдээ Хятадын лидерийн ямар нэг үзэл санаа түүнд таалагдсан гэж бодоход хүргэж байна. Тэр зүгээр л Хятадын онцлогтой социализмийг ойлгохын тулд энэ номыг унших хэрэгтэй гэж зөвлөсөн нь ирээдүйн бизнест нь ашигтай юу гэдгийг харах л үлдлээ.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.