Нефтийн үнэ рублийг "хөлдөө чирэв"
Олон улсын эрчим хүчний агентлагаас “Ирэх онд нефтийн эрэлт, хэрэгцээ буурна” гэсэн дүгнэлт гаргасны дараа газрын тосны үнэ унажээ.
 
Өнгөрсөн  пүрэв гаригт нэг баррель газрын тос анх удаагаа 60 ам.доллараас бага үнээр зарагдсан байна. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн бага ханш аж. Ийнхүү нефтийн үнэ унасан нь рублийн ханшид сөргөөр нөлөөлжээ. “Оросын мөнгөний уналт үргэлжилж байгаа гол шалтгаан нь нефтийн үнээ болж байна. Нефть сүүлийн таван жилийн хамгийн доод хэмжээндээ хүрлээ. Гэтэл ОХУ-ын энэ сард төлөх гадаад өрийн хэмжээ 30 тэрбум ам.доллар болж байна” гэж шинжээчид тайлбарлажээ.
 
ОХУ-ын Төвбанк 11.2 тэрбум рублийн интервенци хийсэн ч үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөж чадаагү йаж.
Зууны мэдээ
Г.Чимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.