Тавантолгойн ордоос салж хагацдаггүй Хятадын ''Чалко'' компанийн гэрээг шалга
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн оффтек гэрээ болон бусад холбогдох гэрээг ил болгоод байна. Үүнтэй холбогдуулан Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай хийсэн гэрээний талаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д томилогдсон БЭТ Ж.Ганбат мэдээлэл өгсөн юм.
 
“Чалко” компанийн талаар илүү тодруулбал 5 тэрбум ам.долларын орлого, 152 мянган ажилтантай Хятадын төрийн өмчит аварга том компани “Чайналко”-гийн охин компани юм. Мөн одоогоос 10 агруй жилийн өмнө “Чайналко” компани “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” төслийг хамгийн ихээр сонирхож байсан гэдэг.
 
Энэ нь БНХАУ-ын төрийн өмчит зарим компани Тавантолгойн ордоос хараа салгаж байгаагүйг илтгэнэ.
 
Харин “Чалко”-гийн дахин сунгасан гэрээний хувьд:
 
Нийт 274 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, Цанхийн зүүн уурхайгаас олборлосон бүтээгдэхүүний 60 хувийг нийлүүлэхээр тусгажээ. Үүний тухайд улирал бүр индекс тооцох аргачлалын дагуу тооцно гэжээ. Одоогийн ханш 1 тонн нүүрс 99.44 доллар байгаа аж.



 
“Эрдэнэс Тавантолгой” ХХК нүүрс борлуулах гэрээг нээлттэй сонгон шалгаруулалтын байдлаар хийдэг бөгөөд улирал бүр гэрээнд тусгагдах үнээ шинэчлэхдээ БНАУ-ын Ганцмод боомтын хилийн мэдээлэл дээр үндэслэн сонгон шалгаруулалтынхаа үнийг зарладаг гэх мэдээлэл өгч байв.
 
Үүнээс манай улс буюу нийлүүлэгч талд ашиггүй байх бүрэн боломжтой нөхцөл харагдана. Шууд утгаар Хятадын талаас үнэ тогтоож, тогтоосон үнээрээ нүүрс худалдан авдаг юм биш үү гэх хардлага төрүүлнэ.
 
Ийнхүү хамгийн удаан хугацаанд буюу 11 жилийн турш түншийн харилцааны түүхтэй байгаа “Чалко” компани тавантолгойн ордоос 2027 он хүртэл магадгүй үүнээс цааш ч салахгүй юм байна гэх дүр зураг харагдаж байна.
 
Нэмж хэлэхэд 2011-2012 онд “Чалко”-гоос авсан анхны 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт манай улс нийт 410.4 сая ам.долларын /нүүрсээр/ төлбөр өлсөн байдаг. Мөн энэ гэрээ олон жил “Эрдэнэс Тавантолгой” ХХК-г нар үзүүлээгүй гэдгийг монголын ард түмэн мэднэ.
 
Иймээс “Чалко” гэх тавантолгойн ордын хань ижил мэт болсон компанийн гэрээг эргэн харах нөхцөл байна гэж харж байна.
 
ErenNews.mn 
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2022-12-15 00:37:00
    Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компанийг багахан урьдчилгаа төлбөр өгч хямд нүүрс авч шулж байгаа юм байна даа
  • зочин 2022-12-14 06:17:22
    үнээ л өсгөж өг түүнээс бусад зүйл паэдлий алга шүү
  • ! 2022-12-14 02:56:58
    Өөрсдийгөө яая гэж байж юуны чинь хятадыг шалгах?!! Хятадын хуулийн байгууллага шаардлагатай бол шалгаад өөрсдөө учраа олж чадна!