Өвлийн улирал ирж хүйтний эрч чангарахад нийтийн тээврийн үйлчилгээ нийслэлчүүдийн шүдний өвчин болдог гэх зэргээр энэ салбартай холбоотой асуудлуудыг дурдаад байвал дуусашгүй. Яг одоогийн байдлаар нийтийн тээврийн автобуснуудын хүйтэн орчин асуудал болоод байна.
Автобуснуудын маршрут хоорондын хугацаа түгжрэлээс шалтгаалж холддог тул иргэд удаан хугацаагаар хүлээдэг ч ирсэн автобуснууд нь “Мах хөлдөөгч” шиг байгаад иргэд бухимдаж уур уцаараа жооочид гаргадаг нь ч үнэн. Гэхдээ олон хүний амь нас, эрүүл мэндийг тээж яваа жолооч ч бас өөрөө дулаахан явмаар л байгаа.
Тэгвэл холбогдох албаныхан энэ зовлонг мэддэг ч “Манай орны өвлийн улирал бусад оронтой харьцуулашгүй хүйтэн байдаг учраас авсан автобуснуудынх нь халаагуур нь дулаацуулж дийлдэггүй” гэдэг. Тиймээс ард иргэдийн зүгээс гадаадаас автобус авахдаа уур амьсгал ойролцоо орноос авах хэрэгтэйг уламжилдаг ч тусыг эс олдог.
“Оргүйгээс охинтой нь дээр” гэдэгчлэн ирэх сарын 5-н гэхэд БНХАУ-аас 100, 2 дугаар сарын эхээр 124 автобус орж ирнэ. “Шинэ юм гэсэндээ арай өөр байна” гэгчээр нэг хэсэгтээ гайгүй байх ч биз.
Гэхдээ ард иргэд л автобусанд суухаас дарга нар хэзээ ч суухгүй. Тиймээс нэгэнт л төсвийн хөрөнгөөр нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх тул хэрэглэгчдийнхээ санаа бодлыг тусгаж, тэдний ая тухыг ч бас бодолцох учиртай.
Тэгээд ч чанартай урт удаан хугацаанд ашиглах тээврийн хэрэгсэл сонгох нь улс орны эдийн засагт ч хэмнэлттэй шүү дээ.
ErenNews.mn
С.Цээл