Засгийн газарт итгэх үү, Ш.Адьшаа гишүүнд итгэх үү
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа 300 гаруй  өрхийн 1500 иргэнд 1 удаагийн мөнгөн тусламж буюу иргэн тус бүрд 30 сая төгрөг олгох хуулийн төсөл өргөн барилаа.үндэсний эрх ашигт нэн хамаатай энэ төслийг урагшлуулахын тулд тэдгээр иргэдийн Үндсэн хуульд заасан эрхийг хангаж өгөх ёстой. Санхүүжилтийг нь улсын төсвөөс олгох боломжгүй тул төслийн 288 сая ам.доллароос зарцуулах асуудлыг шийдэх хэрэгэй.  Энэ төслийг урагшлуулах бодлого баримталж л байгаа бол УИХ энэ хуулийн төслийг дэмжих учиртай” гээд байгаа.
 
Гэсэн ч түүний өргөн барьсан хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад багтаагүй гэх мэдээлэл бий.
 
Уг нь Монголд төдийгүй дэлхийн уур амьсгалд ч нөлөө бүхий энэ төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын засгийн газарт олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн гэж байгаа.
 
Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Тэгвэл энэ том төслийг урагшлуулахын тулд нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх нь эн тэргүүний асуудал. Харин ингэхийн тулд тэдний нөхөн олговрыг өгөх нь зөв шийдэл. Ингэж гэмээнэ Усан цахилгаан станц барих ажил урагшилж хугацаандаа буюу 47 сарын хугацаанд хийгдэж 2025 оны 7 дугаар сарас усан санг дүүргэж, 2026 оны 7 дугаар сард бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр төслийн ажил дуусах учиртай. Энэ тухай өмнөх сайд асан Н.Тавинбэх ч танилцуулгадаа дурдаж байсан.
 
Гэтэл өргөн барьсан хуулийн төслөө өнөө маргаашгүй биелчих юм шиг яаглаж, өсч төрсөн нутаг орон, өвөлжөө хаваржаа, хашаа хорооноосоо салж ядан байгаа иргэдийг ингэж тохуурхахын хэрэг юун.
 
Өмнө нь ч гэсэн энэ асуудал сөхөгдөж Засгийн газрын зүгээс 1 иргэнд 15.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ гэх сургаар нөлөөллийн бүсэд амьдарч буй айл өрх, иргэдийн ам бүлд нь өөрчлөлт оруулж, элдэв янзын тэмдэглэл хийж 4 ам бүлтэй айлыг 2 ам бүлтэй гэж тэмдэглэсэн байна гэх зэргээр асуудал үүсч байсан нь ч бий.
 
Товчхондоо бол өнөөдөр хуулийн төсөв нь чуулганаар хэлэлцэгдэх жагсаалтад багтаагүй байхад төр түшилцэж буй эрхэм баталгаагүй мэдээлэл түгээж, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, сэтгэл санаа нь тавгүй байгаа ард иргэдээ даажигнахын хэрэг юун. Тэгээд ч эл байдлаас үүдэн эсэргүүцлийн жагсаал дахин эрчээ авч мэдэх нь байна шүү.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гай 2022-12-22 21:08:20
    Гайтай поп авилгач. Өөрийнх нь хөрөнгийг хурааж нөхөн төлбөрт тараа.
  • зочин 2022-12-21 03:11:28
    Төрөөс төрсөн тэрбумтан гаалийн нэрийг бузарлагч Адьшаагаас өөрөөс нь авч тараа
  • Монгол 2022-12-21 02:30:25
    Гишүүнээс гаалийн хахуулийг нь хураан авч тараа