''Юнайтадбэнкинг корпорэйшн'', ''Бодь интернэшнл'' группууд  ипотекийн 170 тэрбум төгрөгөө буцааж өг
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо арилжааны банкуудтай нийлж, хуйвалдан 170 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт гэж нэрлэн мөнгө угаасан нь тодорхой болчихлоо.
 
Тодруулбал Монголын ипотекийн корпораци орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тусгай зориулалтын компаниудын нөөц сангийн хөрөнгөөс “Юнайтадбэнкинг корпорэйшн” ХХК-д 150 тэрбум төгрөг, “Бодь интернэшнл” ХХК-д 20 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт болгоод өгчихөж. Үүнийгээ өнөөг хүртэл аваагүй.
 
Гэтэл иргэд ирэх оноос ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хийхгүй бол дахин санхүүжүүлэх боломжгүй болчихлоо хэмээн холбогдох байгууллагууд бараг л матрын нулимс унагаж байсныг яана. Тэгж байж дараагийн ээлжийн хүмүүс өртэй ч болов орон сууцтай болно шүү дээ хэмээн нийгмийн үүрэг, хариуцлага гэх зүйлс ярьж байсан нь ч саяхан.
 
Ийм атал том компани, группууд иргэдийн ипотекийн зээл авах боломжийг нь хулгайлчихаад чимээгүй явсан хэрэг.
 
Тиймээс шадар сайд С.Амарсайхан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй хэмээн үзэж Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Л.Баярсайхан нарыг огцруулж, АТГ-т шалгуулна гэж мэдээлсэн.
 
Угаас ипотекийн зээлийн хүүг бууруулж, урьдчилгаа төлбөрийг 20 хувьд хүргэх боломжтой байсан талаарх ажлын хэсгийн дүгнэлт гарсныг Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн лхагва гарагт засгийн газрын хуралдаанаар оруулсан билээ.  
 

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.