ОХУ өрнөдийнхний тогтоосон үнийн хязгаарыг дагаж мөрдөх оронд газрын тос нийлүүлэхгүй

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин барууны орнуудын тогтоосон үнийн дээд хязгаарыг дагаж мөрдөр улс орнуудад газрын тос худалдахыг хориглолоо. Уг асуудлаар Кремл удаан хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрийг өчигдөр буюу мягмар гарагт зарлажээ.
 
Дээрх шийдвэрээр өрнөдийн орнуудын уриалгыг дагаж мөрдөх орнуудад ирэх 2 дугаар сарын 1-нээс эхлэн газрын тос, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээ 5 сарын хугацаанд хориглох аж. Гэхдээ Путины “тусгай шийдвэр”-ийн дагуу борлуулалтын хоригийг зарим тохиолдолд цуцалж болно гэж тусгажээ.
 
Тэргүүлэгч аж үйлдвэржсэн орнууд болох “Долоогийн бүлэг” /G7/, Европын холбоо, Австрали улс энэ сард тохиролцон ОХУ-ын газрын тосны дээд үнийн хязгаарыг 60 ам.доллароор хязгаарлахаар тохиролцсон. Энэ нь ОХУ-ын Украйн дахь түрэмгийлэлтэй холбоотой  авч буй хориг арга хэмжээний нэг хэлбэр юм.
 
2021 оны байдлаар Европын орнуудын газрын тосны хэрэглээний 30 хувийг ОХУ дангаараа нийлүүлжээ.

INTERACTIVE
 
Мөн үүний хариуд ОХУ шинэ худалдан авагчдыг олно гэдэгтээ итгэлтэй байгаа төдийгүй, үнийн хязгаарлалт Украйн дахь цэргийн компанит ажилд нь нөлөөлөхгүй гэж мэдэгдээд байна.
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.