Баярын өдрүүдээр боомтуудын ажиллах хуваарь

Баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарийг Хил хамгаалах байгууллагаас гаргажээ. Агаарын замын боомт "Чингис хаан" олон улсын нислэгийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Харин Монгол-Оросын хилийн боомтуудын тухайд:

  • Алтанбулаг- 24 цагаар
  • Сүхбаатар, Эрээнцавын төмөр зам- олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу
  • Эрээнцавын авто зам- цагийн хуваарийн дагуу

Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ханх, Ульханы автозамын боомтуудыг "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол улсын Засгийн газар, Оросын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг талуудын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсноор 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2023 оны нэгдүгээр сарын 8-ныг  хүртэл хаажээ.

Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Ханги, Гашуунсухайт Шивээхүрэн, Бургастай, Булган, Байтагийн автозамын боомт болон Замын-Үүдийн төмөр зам нэгдүгээр сарын 1-нд амарч 2-ноос хэвийн ажиллана.

Зууны мэдээ сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.