Зөвшөөрлийн тухай хуулийн онцлох заалтууд

УИХ  2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль өнөөдрөөс /2023.01.01/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.  Хуулиар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгох юм.

Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байгаа нь Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор 363 болж багасах ба бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулах юм. 

Зөвшөөрлийн тухай хууль нь тодорхой төрлийн харилцаанд үйлчлэхгүй. Эдгээрт газар өмчлөх эрх, виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой харилцаа, оюуны өмчийн эрхүүд, жагсаал цуглаан хийх, сүм хийд болон шашны байгууллага үүсгэн байгуулах, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах зэрэг орно.

Онцлох өөрчлөлтүүд


Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрлийн зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог болон эрсдэлийн түвшнээс нь хамааруулан хоёр ангилалд хуваасан. 

Тусгай зөвшөөрөл

Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар нь тусгай зөвшөөрлийг жагсаах байдлаар тусгасан. Ерөнхийдөө, энэхүү тусгай зөвшөөрлийн нарийвчилсан жагсаалтыг гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд (2011) заасан үйл ажиллагаануудыг оруулснаас гадна тухайлсан хуулиар бий болгон зохицуулж байсан тусгай зөвшөөрлүүдийг мөн нэгтгэж өгсөн.

Энгийн зөвшөөрөл


Тусгай зөвшөөрөл болон энгийн зөвшөөрөл хоорондын гол ялгаа нь тухайн эрхлэх үйл ажиллагааны эрсдэл болон Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу байгалийн баялгийг ашиглаж байгаа эсэхээс шалтгаалж байна.Одоогийн байдлаар энгийн зөвшөөрөл нь өөр өөр хууль тогтоомж, дүрэм журмаар зохицуулагдаж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хууль нь энгийн зөвшөөрөлтэй эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны жагсаалтыг гаргаж өгснөөр бизнесүүд тухайн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхэд зөвшөөрөл шаардагдах эсэхийг шалгах боломжийг бий болгож байгаа юм.

 

Зууны мэдээ сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.