Цар тахлын хууль: Долоон яамны Төрийн нарийн бичгийн даргыг шинээр томилно

Цар тахлын хууль өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болсон.  Тэгвэл уг хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон долоон Төрийн нарийн бичгийн даргыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх асуудал яригдана. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Одоогийн байдлаар долоон төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Засгийн газрын томилгоотой байгаа. Гэхдээ энэ нь түр томилгоо. Цар тахлын хуулиар түр томилгоотой бол нэгдүгээрт чөлөөлөгдөнө, хоёрдугаарт төрийн албаны шалгалтдаа тэнцсэн, ажлын байрны шаардлага хангаж буй бол эргэн ажиллах боломжтой” гэх мэдээллийг өгсөн юм.

Цар тахлын хуулийн 3.2-ыг үндэслэн түр томилогдсон  долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга нарийн бичгийн даргад

  • Эдийн засгийн хөгжлийн яам Х.Батжаргал,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам  Э.Баттулга,
  • Боловсрол, шинжлэх ухааны яам Л.Цэдэвсүрэн,
  • Соёлын яам С.Оюунбилэг,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Б.Бямбадагва,
  • Цахим хөгжил харилцаа холбооны яам Ч.Золбаяр,
  • Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргыг Н.Тавинбэх нар багтаж байна. 
Зууны мэдээ сонин
Т.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2023-01-05 04:35:01
    Хуулийнхаа дагуу олон нийтийн оролцоотойгоор нээлттэй сонгон шалгаруулалт явуул.