Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан Ц.Отгонбаяр, Засаг дарга асан Г.Батжаргал нарт холбогдох хэргүүдийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Өдгөө Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Отгонбаяр нь ИТХ-ын дарга байхдаа, мөн аймгийн Засаг дарга байсан Г.Батжаргал нар бусдаас 100 сая төгрөгийн авлига авсныг АТГ-аас шалгаж, дуусаад ийн шүүхэд шилжүүлэхээр болж байгаа аж.
Хэргийг эргэн сануулбал, ИТХ-ын дарга асан Ц.Отгонбаяр, Засаг дарга асан Г.Батжаргал тэргүүтэй Баянхонгор аймгийн удирдлагууд “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 100 сая төгрөгийн авлига авчээ.
Тэд 2017 оны зургадугаар сарын 21-нд Баянхонгор аймгийн Баян -Өндөр сумын Идрэн багийн Иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийнхэн ч дэмжээгүй байтал Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт хандив өгүүлэхгүй байхаар үгсэн тохирсон байжээ.

ErenNews.mn
С.Цээл
С.Цээл