Ус, цаг уурынхан ОХУ-д ажиллажээ

Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар, ОХУ-ын Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний албаны хооронд Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх албан ёсны найм дахь удаагийн уулзалт  энэ сарын 11-12-ны өдрүүдэд  ОХУ-ын Санкт-Петербург хотноо боллоо. 

Монголын төлөөлөгчдийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир, ОХУ-ын төлөөлөгчдийг Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний албаны дарга А.В.Фролов нар тэргүүлэн оролцсон байна.  Талууд уулзалтын үеэр Улаанбаатар хотноо 2012 оны  дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан албан ёсны   долдугаар улзалтын үр дүнгийн талаар харилцан ярилцжээ.  Санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан хөтөлбөрт тусгагдсан зарим заалтууд бүрэн хэрэгжиж чадаагүйг тэмдэглээд, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс мэргэжилтнүүдийг харилцан томилж ажиллуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал ихээхэн анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар болон ОХУ-ын Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний албанаас Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт 2015-2016 онуудад хамтран ажиллах хөтөлбөрийг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны асуудлыг харилцан тохиролцлоо. Энэ ажлын хүрээнд уур амьсгалын үйлчилгээ ба орчны хяналт шинжилгээ, Цаг агаарт зориудаар нөлөөлөх, Харилцаа холбоо болон ус цаг уурын мэдээллийн солилцоо, Боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Энэ үеэр Санкт-Петербург хотноо үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний албаны харьяа байгууллага болох Ус судлалын хүрээлэн, Ус цаг уурын их сургуулийн үйл ажиллагаатай Монголын төлөөлөгчид танилцаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д. Цогт-Очир ОХУ-ын Ус цаг уурын их сургуульд сурч буй Монгол оюутнуудтай уулзалт зохион байгуулж, харилцан ярилцаж санал бодлыг нь сонслоо. Одоогоор ОХУ-ын Санк- Петербургийн Улсын Их сургуульд нийт 7 Монгол оюутан цаг уур, эдийн засаг, экологи, нягтлан бодох чиглэлээр суралцаж байгаа аж.


ОХУ-ын Санк-Петербургийн Ус цаг уурын Их сургуульд Монгол оюутнуудыг ОХУ болон Дэлхийн цаг уурын байгууллагын тэтгэлгээр суралцуулах боломж байгаа тул ойрын өдрүүдэд судалгаа гарган ОХУ-ын талд хүргүүлэхээр болжээ.. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2014-12-16 07:22:21
    Arhichinn Tsogt-Ochir yu ch hiij chaddaggui zugeer l shoychin gej humuus yaridag manai aimagt dewsheed unasan da zailuul odoo yun DARGA we???
    202.179.20.74
    Мэдэгдсэн Хариулах
  • 1200 2014-12-16 01:16:51
    Arhichin uvee
    202.180.220.35
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-16 00:47:51
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.163
    Мэдэгдсэн Хариулах