Сураггүй алга болсон онгоцны тухай чухал мэдээллийг дэлгэнэ
Сураггүй алга болоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй Малайзын иргэний агаарын тээврийн “Boeing 777-200ER” онгоцны нислэгийн тухай чухал баримтыг албаныхан дэлгэхээ мэдэгдлээ. Энэ нь МН370 нислэгийн харилцаа холбооны тэмдэглэл, цэг байршлын тухай нарийн ширийн мэдээлэл аж.

Малайзын Иргэний агаарын тээврийн хэрэг эрхлэх газар, Олон улсын тэнгисийн хиймэл дагуулын байгууллага болон Их Британийн Агаарын тээврийн газрын оролцоотойгоор холбогдох баримтуудыг цуглуулж нэгтгэснээр олон нийтэд дэлгэх аж.

227 зорчигчтой “Boeing 777” энэ оны гуравдугаар сарын 8-нд сураггүй алга болсон билээ. Тухайн үед Малайзын холбогдох албаныхан тун тааруу ажилласан бөгөөд онгоц алга болсон тухай, эрлийн ажиллагааг гурав хоног алдаж эхлүүлсэнд буруутгагдсан юм.

Мөн нислэгийн чиглэл болоод зарим нарийн мэдээллийг нууцалжээ. Энэ удаагийн дэлгэх баримтаар нислэгийн талаарх нууцалж байсан мэдээллүүд олон нийтэд ил болно гэдгийг албаныхан онцолсон байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гүнбаяр 2014-05-21 04:27:21
    Улиастайн аманд нэг айлын хашаанд нэг онгоц байна лээ. Тэр бараг мөн байх оо.