Оюутнуудын ДАШТ таэквондогийн төрлөөр эхэлнэ
Монголын оюутны спорт холбооноос саяхан спортын бүхий л төрлөөр Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, шилдэг баг тамирчдаа тодруулсан билээ. Тэгвэл Улсын аварга шалгаруулах тэмцээнээс тодорсон баг тамирчид Олон улсын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.

Тухайлбал, хамгийн түрүүнд таэквондогийн оюутан тамирчид  ирэх зургаадугаар сарын 6-14-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотноо болох оюутны Дэдхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Түүнчлэн долдугаар сард Унгарын Пексд чөлөөт бөхийн төрлөөр, наймдугаар сард Польшийн Катовицэд шатрын спортоор, 10 сард Малайзын Перлис хотод модон бөмбөгийн төрлөөр оролцохоор оюутнууд бэлтгэлээ хийгээд эхэлжээ.

Үүнээс гадна Монголын баг тамирчид 2014 онд байт харваа, бокс, буудлага, хүндийн өргөлтийн төрлөөр оюутны ДАШТ-д оролцох юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.