Нобелийн шагналтнууд шинэ хүйтэн дайнаас болгоомжилж байна
Нобелийн энх тайвны шагналтнууд шинэ, илүү аюултай хүйтэн дайнаас болгоомжилж байна. Ром хотод болсон уулзалтын үр дүнд гаргасан мэдэгдэлд ийнхүү онцолжээ. “Зарим хүчирхэг гүрнүүдийн хатуу, зөрүүд санаа бодлын улмаас ийм аюул заналхийлэл үүсч байна. Тэд цэргийн хүч хэрэглэх замаар зорилгодоо хүрч болно хэмээн үзэж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Украин дахь хямрал Европын, Сири, Ирак, Израиль, Палестин, Афганистан, Өмнөд Судан дахь дайн , мөргөлдөөн дэлхийн тогтвортой байдалд заналхийлж байгааг Нобелийн шагналтнууд тэмдэглэж байна. Мөн шашны нэрийн дор хэт даврах үзэл цэцэглэж байгааг оролцогчид хэллээ. Ром дахь уулзалтад Далай лам, Михаил Горбачев, Ираны хүний эрхийг хамгаалагч Ширин Эбади, Либерийн энх тайвны зүтгэлтэн Лейма Гбови нар оролцсон байна.
 
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-16 01:14:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!