З.Буянхишиг "оны шилдэг сурагч" боллоо
 
Монголын хүүхдийн ордноос анх удаа оны шилдэг авъяаслаг, оюунлаг, бүтээлч хүүхдийг тодруулах “Гэрэлт цох” ногоон хивсний ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

“Гэрэлт цох” өргөмжлөл нь хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль  эх, нутаг усаа хайрлан хамгаалах, авъяас чадвар, оюун ухаанаа  дайчилж их үйлийг бүтээж бусдад үлгэр дууриал үзүүлж, алдар нэрээ дуурсгах ариун үзлээр хүмүүжихэд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой аж.

Уг үйл ажиллагаанд нийслэлийн 7 дүүргээс нийт 51 хүүхдийн нэр дэвшсэнээс 2014 оны амжилтаараа тэргүүлсэн дараахь сурагчид “Оны шилдэг сурагч”-аар шалгарлаа.
 
Үүнд: 
  • “Урлагийн авъяастан” номинацид Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын анги, 10б ангийн сурагч, ая зохиогч Баяржаргал овогтой Өнөржаргал
  • “Спортын өндөр амжилт” номинацид Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн 12а ангийн сурагч Спортын мастер Ганзориг овогтой Ануужин 
  • “Уран бүтээлч авъяастан” номинацид Хүүхдийн урлан бүтээх төвийн хувцас дизайны анги, Хан-уул дүүргийн 60 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Энхзориг овогтой Сарнай
  • “Хэл уран зохиолын авъяастан” номинацид Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Орхонхүү овогтой Оюун-эрдэнэ
  • “Оюун ухаанаар тэргүүлэгч” номинацид Монгол соробан төвийн сурагч Төмөрцог овогтой Төвшинбаярт
  • “Сайн үйлсийн эзэн”номинацид Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн 7б ангийн сурагч Зоригтбаатар овогтой Буянхишиг нар тус тус шалгарлаа.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-16 03:09:40
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.163
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-16 01:33:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.163
    Мэдэгдсэн Хариулах