Ж.Нурлан: Дэлхийн мистер болохыг зорьж байна
Энэтхэгийн Мумбай хотноо бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Энэхvv тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцож эрэгтэйчvvдийн 85 кг-ийн жингийн мастер 40-49 насны ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хvрэл медальт, улсын найман удаагийн аварга Ж.Нурлан тvрvvлж Монгол Улсын анхны бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болсон юм.
 
Тэртээ 1990 онд энэ спортыг сонгосон тvvний мөрөөдөл 24 жилийн дараа биелэлээ олсон нь энэ. Тvvнтэй ярилцлаа.
 
-Монголын хамгийн анхны боди­­бил­­­динг, фит­­нессийн дэлхийн аварга боллоо. Баяр хvргэе танд?
 
-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Бодибилдинг фитнессийн спортын тvvхнээ хамгийн анхны дэлхийн аварга боллоо. Миний ялалт энэ спортын төлөө чин хvсэл эрмэлзэлтэй тамирчдын минь хөлс, хvч, хөдөлмөр, сэтгэл шингэсэн амжилт байлаа. Урьд нь дэлхийн аварга шал­­­гар­­­уулах тэм­­­цээнд хэд хэдэн удаа өрсөлдөж байсан. Гэвч төдийлөн амжилт vзvvлж чадаагvй.
 
Энэ жилийн хувьд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж ирчихээд нэн даруй бэлтгэлдээ орсон. Санасан зорилгодоо 100 хувь хvрч бэлтгэл сургуулилтаа хангаж чадсан. Цаашлаад дэлхийн мистер болох зорилго тавьж байгаа.
 
-Дэлхийн аварга шал­­­гаруулах тэмцээний финалд vлдчихээд их л догдолсон байх даа?
 
-Ямарч байсан медаль хvртэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Баярлахын хаж­­уугаар бага зэрэг тvгшиж л байлаа.
 
-Медалийн өнгө юу байв
 
-/Инээв/ Мөнгө юм уу хvрэл.
 
 -Бразил­­ийн тамирчин­тай аварга уу, мөнгөн медаль хvртэх vv гэдгээ хvлээх мөч мэдээж их л удаан санагдсан болов уу?
 
-Тавдугаар байраас эхлээд зарласан. Тав, дөрөв, гурав гээд л. Гуравдугаар байрт шалгарсан тамирчинг зарлахад өөрийгөө мөнгөн медаль хvртчихлээ л гэж бодсон. Яг тэр агшинд Бразилийн тамирчинтай гар гараасаа барьж торгон мөчийг хvлээж зогссон. Гэтэл хоёрдугаар байрт тvvнийг дуудаж би дэлхийн аварга болсноо мэдсэн. Өөртөө итгэж өгөхгvй л байсан. /Инээв/
 
-Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэх мөчид юу бодогдож байв?
 
 -Тайзан дээр зөндөө уйлсан. /Инээв/ Аварга болсондоо өөртөө ч итгэхгvй байх шиг.
 
-Та өмнө нь “Надад энэ олон жилийн хугацаанд төрийн дууллаа сэтгэлдээ эгшиглvvлэх мөч олон тохиолдсон” гэж байсан?
 
-Тийм ээ. Энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л бэлтгэл сайн орсон. Аварга болно гэдэгтээ ч итгэлтэй байсан. Гэтэл Ираны тамирчин аварга болж би хvрэл медаль хvртсэн. Энэ vед чинь сэтгэлдээ төрийн дууллаа эгшиглvvлнэ шvv дээ. /Инээв /
 
 -Өнгөр­­сөн ДАШТ-д зөв­­хөн алтан медаль бус, насанд хvрэгчдийн ангилалд хvрэл медаль хvртсэн нь том амжилт шvv?
 
 -Тэмцээнд нийт 50 орны 550 тамирчин өрсөлдсөн. Жин болгон өрсөлдөөнтэй болсон. Насанд хvрэгчдийн ангилал 10 жинд болдог. +80 кгд 20 гаруй тамирчинтай өрсөлдөж хvрэл медаль хvртсэн. Цаашлаад дэлхийн мистер, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хvрэгчдийн ангилалд аварга болох зорилго тавьсан.
 
-Жин хэр их хасав?
 
-Харьцангvй гайгvй. Бид жилийн дөрвөн улиралд бэлтгэлтэй байдаг. Харин тэмцээний өмнөх 8-12 долоо хоногт нарийн төлөвлөгөөт бэлтгэлдээ ордог. Хоол унднаас эхлээд бvх зvйлээ тааруулна. Энэ хугацаанд алсуур жингээ хасчихдаг болохоор гайгvй байдаг юм.
 
 -Жин нэмэх нь ч хурдан байх?
 
-Дэлхийн аварга шал­­гаруулах тэмцээнд би 85 кгд өрсөлдсөн. Тэмцээн өндөрлөөд хэдхэн хоног өн­­гөрч байна. Гэтэл би өнөөдөр 95 кг шахуу болчихож.
 
-Олон улс, тив дэлхийн тэмцээний хамгийн гол шалгаруулалт, vзvvлэлт нь чухам юу байдаг юм бэ?
 
-Тамирчдын биеийн харьцаа байна. Хөл нарийн цээж өргөн байж болохгvй. Булчин аль хэр чанартай байна гээд л. Өөхөн давхарга бага байх тусам сайн. Мөн булчингийн масс нь хэр том байна гээд олон шалгаруулалт байгаа. Биеийн жигд хөгжил л хамгийн чухал юм даа.
 
-Тэсвэр, тэвчээрийг нэн тvрvvнд шалгадаг спорт гэж боддог?
 
 -Тийм ээ. Эр хvний тэсвэр тэвчээр шаардсан спорт. Энэ олон жилийн хугацаанд шантрах vе бишгvй олон удаа тохиолдсон. Гэхдээ бодибилдинг, фитнессийн спортод чи нэг л орчихсон бол яагаад ч гарч чадахгvй. Өнөөдөр шантарлаа гэхэд маргааш өдөр нь инээд алдаад л бэлтгэлдээ явна. Тийм л сайхан, ямар нэгэн vгээр оноод илэрхийлэхэд хэцvv спорт юм даа.
 
-Спорт таныг хэрхэн төлөвшvvлэв?
 
-Амьдралд чин шударгаар тэмцэлдэх чадварыг өгсөн юм болов уу.
 
 -Хоёулаа яриа­гаа жаа­­хан өөрчлөөд таны энэ спортод хөл тавьсан vеийн дурсамжаас хуваалцах гэсэн юм?
 
-Бололгvй яахав.
 
 -Дөрөвдvгээр ангийн жаахан хvv “Алдар” спорт хорооны боксын заал руу шагайж байсан vеэ дурсаач?
 
 -Магван багшийн шавь болж байлаа. Долоодугаар анги хvртлээ бок­­сын спор­­тоор хичээллэсэн. Бага нас минь Амгаланд өнгөрсөн. Монголын бvх ард тvмний спартикиад боксын спортоо орхих сvvлийн тэмцээн болсон байх.
 
-Яагаад?
 
-Тэм­­­цээнд орол­­­­­­цох гээд Хө­­­төлд очсон юм. Одоо бодохнээ тэр тэм­­цээнээс жингээр хасагдаж байсан. Тэр цагаас хойш боксын спортоор дахиж хичээллээгvй.
 
-17 нас­­тай хvv боди­­билдин­­гийн спортод хөл тавих шалтгаан юу байв?
 
 -1990 оны сvvлээр энэ спортоор хичээллэж эхэлсэн. Амгаланд бага нас минь өнгөрсөн гэж хэлсэн. Манай нэг хуурай ах байсан юм. Бодибилдинг, фитнессийн спортын ном, сэтгvvл цуглуулж, энэ спортыг их сонирхоно. Тэгж явсаар Амгалангийн төв засварын газрын уурын зуухыг тохижуулж, бэлтгэлийн заалтай болсон. Ингэж л бодибилдинг, фитнессийн спортод хөл тавьж байлаа. Ер нь сэтгэл байхад хар төмөр өргөөд ч амжилт олно.
 
-Өнгөрсөн хугацаанд 25 жилийг энэ спортод зориуллаа. Мэдээж гарын шавь олон байгаа байх?
 
-Сайн шавь­­­тай болох бодол байдаг. Гэтэл өөрөө тамир­­­­­чин болохоор бэлт­­гэлийн цагийг өөртөө зориул­­чих­­­аад байх юм. Тэмцээний бэлтгэл сургуулилтын vед хvнд зааж зөвлөөд байх хугацаа гардаггvй. Зорьсон зорилгодоо хvр­­­чихвэл дасгалжуулаг­­­чийн байдлаар шавь бэлтгэх бодол бий.
 
Өглөөний сонин
Ц.Цэцэгмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • odko  2014-12-18 12:27:41
    tand bayar hurgey baharhmaar saihan baina .
    112.72.13.223
    Мэдэгдсэн Хариулах
  • sonirhogch 2014-12-16 13:09:02
    manai ihenh zaluus 2-3 jil yavaal shantardag. mash ih mongo tsag hugatsaa shaardsan hund sport
    103.10.23.100
    Мэдэгдсэн Хариулах