''Н.Учралын хууль''-д ерөнхийлөгч хориг тавих уу
Монголчуудыг IQ  өндөртэй хүмүүс гэж дэлхийгээр  нэг магтаж Чингисийн Монгол хэмээдэг. Гэтэл тийнхүү магтуулдаг монголчууд маань сүүлийн үед ёстой ертөнцийн шившиг болж хөгөө хөлдөө чирэхийн үлгэрийг харуулах шиг л болж байна.
 
Хамгийн сүүлийнх нь хөгийн жишээ бол УИХ. Тэд 2-хон хоногийн дотор хуул баталсан нь дэлхийг алмайруулав. Гадаадынхан “Монголын парламентчид 48 цагийн дотор хууль баталлаа. Тэгэхдээ “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл” буюу “хохирогчийг хамгаалах, тэр тусмаа хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ” гэж малгайлсан ч харин ч эсрэгээрээ хүний эрх эрх чөлөөнд бүр ч бүдүүлгээр  халдсан байна.
 
Эрх баригчдын эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн энэ хууль  Монголд батлагдсанаар Засгийн тэргүүнийхээ хэлсэнтэй эсрэгцэж, авлига авсан нийтийн албан тушаалтныг илрүүлж болохгүй болох нь.
 
Тэгвэл Засгийн газрын тэргүүний “Авлигалчидтай тэмцэнэ гэдэг бараг л өөрөө өөртэйгөө тэмцэж буйтай адил ч энэ замыг сонгохоос аргагүй нөхцөл байдал бий болсон. Авлигатай тэмцэж байж улс орон хөгжинө” гэж мэдэгдэж байсан нь ийнхүү талаар болов бололтой.
 
Нөгөөтэйгүүр уг хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Н.Учралын “Хүн хогнуудад зориулсан хууль” гэсэн нь шүүмжлэл дагуулж, түүнийг огцрох хангалттай шалтгаан гэж ард иргэдийн зүгээс үзэж байна.
 
Уг нь энэ хжжлийн төслөөс “Ард түмний мэдэх эрхийг бүрэн хангана, цахим орчинд хүний нэр төрийг гутаах явдлыг цэгцэлнэ, хохирогчийг хамгаалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ, цахим сайтуудад шалгуур тавьж албан ёсны, редакцитай сайтуудад давуу байдал олгоно” гэж харж байв.
 
Гэтэл үнэн хэрэгтээ дээр дурдсанаас бүр тэс эсрэгээрээ эргэсэн учраас ард түмэн хилэгнэж эхэлсэн ч уур уцаараа дарж, улсынхаа ерөнхийлөгчид л итгэн хүлээж байна.
 
“Н.Учрал гишүүний энэ хууль”-ийг цуцлахыг хүсч 1100 гаруй хүн цахимаар гарын үсэг цуглуулаад байгаа бол цаашид энэ тоо өсөх хандлагатай байна.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 00 2023-01-24 15:33:26
    Н.Хагацалаа хэний хүчинд явж байгаагаа санаарай чи нусан буу Ард түмэнийхээ эсрэг наад үйл чинь чиний хар толгой руу чулуу шаанадаа Н.Хагацалаа Ард түмэн хаг...
  • Ард 2023-01-24 14:36:43
    Ардын Давалгаа эвгүй шүү. Санаснаа хийж, сарвайгаад авч чадна даа.
  • Зочин  2023-01-24 10:17:54
    Учрал болон хамтрагчид гь улс төр ,хууль хүний эрхийн мэдлэг боловсрол муутайгаас ...ийм гоомой юм болсон бх...Хүрэлсүх хаширлаж ...хориг тавих нь мэдээж
  • zochin 2023-01-24 03:13:08
    Одоо тэр МАНгарын тэр эдийн засаг хөгжлийн т.н.б.дарга байсан Х.Батжаргалыг яаж хөрөнгөжсөнийг нүүрсний мөнгө угааж Жаргалантын аманд өчнөөн хаус бариулсанг Оюу...
  • зочин 2023-01-24 02:50:17
    Улны хүмүүс гэж хэлээд огцорсон сайд бий. Тэгвэл хүн хог гэж хэлсэн сайдыг огцоруулах уу?
  • Зочин 2023-01-23 14:16:36
    Улс баян, нийгэм зев бол бухимдал гарахгуй юм. Харамсалаа илэрхийлж байгааг хуулиар хориод ч бутэхгуй!
  • ХУУЛЬЧ  2023-01-23 07:41:56
    МОНГОЛЧУУДЫН ӨНӨӨ ,АХМАД ҮЕИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ШҮҮХЭЭР ШИЙДСЭН АСУУДЛЫГ СААРАЛУУДЫН СҮРЭГ БОСГОЖ ИРЭЭД БООРЛООД БАЙГ ГЭЖ БОДВОЛ ХОРИГОО ТАВИНА БИЗ ,,