Есөн аймгийн 15 суманд цагаан зудын байдалтай байна

Одоогийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай, 9 аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна.

Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40.0 хувь зарцуулагдаж 14.2 мянган тн өвс, 6.0 мянган тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.

Он гарсаар 68521 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногоос 26441 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /9862/, Архангай /9850/, Сүхбаатар /9718/, Баян-Өлгий /6131/, Завхан /5454/ аймгууд байна.

Малын гоц халдварт өвчний хувьд шүлхий өвчин тайван боллоо.

Бог малын мялзан 10 аймгийн 28 сум, 1 дүүрэгт 49 голомт, 208 өрхийн 3,549 толгой мал тусгаарлалтанд байна.

Хонины цэцэг өвчин Дорнод аймгийн 4 сум, Төв аймгийн 1 сумын 7 голомт, 9 өрхөд хорио цээрийн дэглэм хэрэгжиж тусгаарлалтад 15 мал байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.