Мөсөн гулгуурын талбайг өнөөдөр нээнэ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас стандартын шаадлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайд хоёр дахь жилдээ байгуулахаар болоод байна.
 
Тус талбайг өнгөрсөн долоо хоногоос засч эхэлсэн юм. Одоогоор ажлын явц 90 гаруй хувьтай яваа бөгөөд өнөөдөр орой нээхээр төлөвлөжээ. Тодруулбал, мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50*25 метрийн харьцаатай барьж байгаа юм. Дашрамд дуулгахад, энэ жил хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдэж өгөх юм байна.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.