Мөнгө хөрөнгө сайтай бол юуг ч өөрийн дураар өөрчилж болдог гэдгийг Ч.Маралмаа гэгч эмэгтэй баталсаар байна.
Тэр хоёр хүххэд гэмтээж, долоон машин мөргөсөн. Түүнчлэн энэ сарын 11-нд эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Ч.Маралмаагийн өмгөөлөгч нь хохирогч хүүхэд эмнэлгээс гарснаас хойш аав, ээжийнх нь асаргаа муу байснаас шарх бохирдсон гэж байв.
Харин өчигдөр болсон шүүх хуралдаан болох байсан ч Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул хойшлуулах хүсэлт тавьсан гэнэ. Ингээд ч зогсохгүй анх томилогдсон прокурор нь хүртлэ солигдчихож.
Хэдийгээр прокурорын байгууллагын зүгээс тухайн хүн нь ээлжийн амралтаа авсан учраас өөр албан тушаалтан томилсон гэж тайлбарлаж байгаа ч хардахаас аргагүй үндэслэл.
Учир нь төр, төрөөс томилсон прокурор байтугай өөрийнхөө сонгосон өмгөөлөгчийг ч сольж байгаа нь хугацаа хожих гэсэн санаатайгаар ийн шүүх хурлуудыг хойшлуулаад байгаа бололтой.
Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал хойшилсон. Саяны шүүх хуралд хохирогчийн хоёр өмгөөлөгч, улсын яллагч нар оролцсон. Прокурор солигдсон байна. Шалтгааныг нь тодорхой мэдэхгүй. Шүүгдэгч бол өөрөө ирсэн” гэж байв.
Мөн одоогоор хохирогч Э-ийн биеийн байдал хэвийн, харин нөгөө хохирогч С-ийн шүүх шинжилгээний дүгнэлт хүндэвтэр гарсан гэсэн юм.
Энэ хэргийг олон нийт маш анхааралтай ажиглаж байгаа. Учир нь хохирогч охинд шинжээчид дүгнэлт гаргахдаа эхний удаа “ХӨНГӨН” гэж байснаа дараа нь “ХҮНДЭВТЭР” болж өөрчлөгдөж байсан.
Тэгэхээр хохирогчийн гэмлтийн зэргийг олон шинжээч өөр өөрөөр дүгнэж, прокурор болон өмгөөлөгч солигдох зэрэг нь Ч.Маралмаа гэмгүй үлдэх гэсэн арга байхыг үгүйсгэж болохгүй биз ээ.

ErenNews.mn
С.Цээл
С.Цээл