Үндсэн хуулиа зайдалсан Н.Учрлаын хууль ''ҮХЦ''-тэй учраа таарах уу
УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан “хэл амтай” хууль амь орох дөхсөөр. Шүүмжлэл дагуулсан уг хуулийг хүчингүй болгох Эрх зүйн “үндсэн хоёр арга” бий. Үүнд:
 
  1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих. Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8-д “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина” гэж заасан байдаг. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжээгүй тохиолдолд уг хууль хэвээр мөрдөгддөг. Иймээс  МАН-ын гишүүд гуйж биш, гуядаж баталсан уг хуульд Ерөнхийлөгчийн хориг нөлөөлөхгүй нь тодорхой харагдана.
  2. Үндсэн хуулийн цэцэд хандах. Үнэн хэрэгтээ Н.Учрал гишүүний санаачлан батлуулсан хууль олон нийтийн язгуур эрх ашгийг хөндөөд зогсохгүй Үндсэн хуулийнхаа дээр зайдалчихлаа. Үндсэн хуулийг хамгаалах, арчлах ёстой байгууллага нь ҮХЦ. Гэхдээ ҮХЦ-ийг ШҮДГҮЙ АРСЛАН, ХҮЧГҮЙ БАР болчхоод байгааг бид мэднэ. Үндсэн хуулийн цэцэд үл итгэх байдал “ДАВХАР ДЭЭЛ”-ийн асуудлаас эхлээд олон бий. Гэсэн ч итгэж хүлээхээс өөр сонголт алга.
Ийнхүү Троллын хууль гэх титэм нэртэй, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэх хэцүү нэртэй хуулийг хязгаарлах, хазаарлах арга мухардсаар. Гагцхүү Үндсэн хуулийн цэц “Үндсэн хуулийн дээр Н.Учрал биш гагцхүү Хөх тэнгэр л бий” гэдгийг баталж цуцалдаггүй юм бол ард иргэд чинь ам хэлгүй болох нь.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2023-01-27 00:28:58
    ӨГЗӨГ ОДБАЯР ДЭМЖИХ БАЙХАА. ӨГЗӨГ БАЗСАНЫГ НЬ БИД БҮХЭН СОШИАЛААР МЭДСЭН УЧИР
  • АН-гишүүн Нэмэхбаяр 2023-01-26 05:30:52
    Энэ хүн гүтгэж доромжилж, Мөн сошилоор захиалгаар бузар булай болгоныг захиалгаар хийж мөнгө олодог амьтадын амин гол нь тасрах гээд мөн ч их эсэргүүцэж байна ...
  • zochin  2023-01-25 08:36:08
    nogoo Bogs eniig shiideh yum bol ugaas oilgomjtoi shuu dee.
  • ХУУЛЬЧ  2023-01-25 05:06:55
    УЧИРАЛ ГЭДЭГ ХҮНИЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЭД ХҮЧИНГҮЙ БОЛГОЧИХ,,ТЭГВЭЛ ДАРАА НЬ ДОРОМЖЛОЛ ,ГҮТГЭЛГЭ, ЭРЛИЙЗ ГЭЭД ШОРОНДОХ ХААЛГА НЭЭГДЭНЭ .НЭГ ҮЗЭЛ ДЭЭ