
Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосныг АТГ-аас тогтоож, яллагдагчаар татан шалгах саналыг Нийслэлийн прокурорын газарт өнгөрөгч оны 11 дүгээр сард хүргүүлссэн байдаг.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах уг саналыг хүлээн авч, Ж.Соронзонг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна.
Мөн түүнд хилийн хориг тавих, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, “Эрхга” ХХК-ийн дансыг битүүмжлэх зэрэг хүсэлт гаргасныг СБД-ийн шүүх хүлээн авч шийдвэрлэжээ.
ErenNews.mn
С.Цээл