АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын фэйсбүүк хаягийг сэргээлээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын фэйсбүүк хаяг болон инстаграс хаягийг 2 жилийн дараа сэргээж байгаа талаар Мета компани зарлалаа.
Дональд Трампын хаягийг олон нийтийн сүлжээнд 2021 оны 1 дүгээр сарын 7-ноос эхлэн хориглосон бөгөөд түүнийг сонгуулийн үр дүнгийн талаар ташаа мэдээлэл тараасан гэж үзжээ. Тухайн үед Трампын дэмжигчид 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаал хийж байв.
 
Мөн Дональд Трамп Мета болон бусад сошиал медиа компаниудаас хасагдсаны дараа өөрийн гэсэн “Truth Social” гэх компанийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр өөрийн цахим хаягийг нь сэргээсэн талаарх мэдээлэлд хариу болгон “Дахин ийм шийтгэл хэн нэгэнд тохиолдох ёсгүй” гэж бичсэн байна.
ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.