Хийн түлш утааг утгаар нь хөөж чадна
“Хийн түлш, хөгжлийн ирээдүй” нэртэй онол практикийн хурал болж салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд үгээ хэлж байв. Энэ бол 2017 он.
 
Экологйн цэвэр, эдийн засгийн үр ашигтай хийн түлшийг Монголд нэвтрүүлж, ард иргэдийн дунд хийн хэрэглээг бий болгосноор утаанаас ангижирч, агаарын бохирдлыг бууруулна гэж байсан үе лдээ.
 
Улаанбаатар хот болон бусад төв суурин газруудын гамшгийн хэмжээнд хүрсэн утааг аргилгах ганц арга зам хэмээж хийн хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийг яаралтай эхлүүлэх шаардлагатайг амтай болгон ярж байв. Гэтэл бараг 5 жил өнгөрчхөөд байхад бид газар плитка, газаар явдаг автомашинаас өөрийг бараг мэдэхгүй байна.
 
Монгол Улсад гамшиг болоод байгаа утааны асуудлыг 2017 онд ингэж ярьж байсан ч өнөөдрийг хүртэл төр засгийн зүгээс, бизнес эрхлэгчид хувийн хэвшлийнхэн ч тэр тодорхой зүйл хийж чадсангүй. Гэтэл утаагаар  манай өмнө жагсаж байсан улс орнууд өнөөдөр газын хэрэглээ, үйлдвэр технологиороо дэлхийд дээгүүрт орж, Япон, Солонгос, Европын зарим улс хийн түлш ашиглан агаарын бохирдлоо бууруулж чадсан байх жишээтэй.
Харин Монголчууд байрандаа л байж байна. Хэдийгээр хувийн хэвшлийнхний зүгээс хийх сонирхол нь байгаа ч хот төлөвлөгөөний асуудалд асар том саад болдог тухай мэргэжилтнүүд дурдсан байдаг.
 
Тэгвэл Японулс тэр жиижгхэн арал дээр 127 саяулаа шахцалдан, биднээс ч илүү суурьшиж буй ч хийн түлшийг ашиглаад хэвшчихсэн шүү дээ.
 
Товчхондоо бол хийх хүн аргаа олдог. Хийхгүй хүн шалтаг хайдаг гэгчийн сонгодог жишээ энэ. Тэгээд ч хийн түлш бол яалт ч үгүй ирээдүй шүү дээ. Тиймээс бид дарга цэрэг, хөгшин залуу, эр эм гэлтгүй ирээдүйтэйгээ хөл нийлэн алхаж утааг утгаар нь хөөх хэрэгтэй байна.
 
Тэгээд ч хийн түлшний ашигт үйлийн коэффицент нь 90-98 хувь гэж үздэг бөгөөд угаарын хий зохих хэмжээгээр ялгарна. Гэхдээ агаарын бохирдлыг бараг 90-98 хувь хүртэл бууруулна гэсэн дэлхийн туршлага бийг ч санах хэрэгтэй.

ErenNews.mn
С.Цээл



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.