Төр улсаа байгуулах тогтоолын төслийг НҮБ-д танилцуулна
Палестины НҮБ дахь төлөөлөгчид арванхоёрдугаар сарын 17-нд төр улсаа байгуулах тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулах гэж байна. “Палестины лидерүүд Аюулгүйн зөвлөлд хандаж эзэрхийллийг төгсгөл болгож буй тоггоолын төсөлд санал хураалт явуулах хүсэлтэй байна” хэмээн Палестины автономийн төлөөлөгч “France Presse” агентлагт ярилаа.
 
Сүүлийн үед Палестин- Израилийн мөргөлдөөн хурцадсантай холбогдуулж хэд хэдэн улс орон Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг эргэн хэлэлцэх болсон юм. Палестиныг хүлээн зөвшөөрөөд байгаа 130 гаруй улсын дотор Швед улс орж байна. Мөн Франц, Испани, Исланд зэрэг орнууд Палестиныг хүлээн зөвшөөрөх талаар ярилцаж байна.

Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-16 03:11:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!