Шаталсан татвар гэх дээрэм
Хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болж ард түмэн ч эерэгээр хүлээж авсан. Үнэндээ бол “Монголчууд татвар төлж сураагүй...одоо сурах нь. Төр засагтаа итгэх хэрэгтэй..” гэсэн сэтгэлээр хандсан. Гэтэл энэ нь “дээрэм байж..” гэж бухимдаж эхэллээ.
 
Тодруулбал зарим томоохон албан газрууд тэр тусмаа томоохон уул уурхайн компаниуд ажилчдынхаа 1 дүгээр сарын цалингийн урьдчилгаанаас “татварын өр” гэж суутгаад нэг ч төгрөг өгөөгүй, бүр өртэй гарсан гэх мессеж илгээсэн байх жишээтэй.
 
Энэ мэтчилэнгээр өнөөх шаталсан татвар гээч нь хэрэгжиж ард түмнээсээ луйвардаж эхэллээ.
 
Товчхондоо бол татвараа шударгаар төлсөн нь хохирч, дампуурч, амьдрал нь уруудаж эхэлж байна гэсэн үг. Мөн үүн дээр нь татварт өртэй томоохон газрууд ч тоглолт хийж 2023 оны 1 сарын 1-нээс эхэлж хэрэгжсэн хуулийг өнгөрсөн онтой нь хольж хутгаж “Та татварт өртэй байсан...” гэх мэтээр ажилчдынхаа цалингаар татварын өрөө төлж тоглолт хийж байна гэх гомдол ч гарсаар байна.
 
“Татвар төлөгчдийн мөнгөөр төрд шургалсан хувалзнууд тансаглаж, оймсондоо хүртэл хавчуулж тоглож байхад жирийн ард иргэд махаа идэж мааюугаа чирэхээс наагуур ажиллаж байж олсон мөнгөө яагаад татварт тавьж туух ёстой гэж...хууль баталж болсон юм бас цуцалж, цуцлуулж ч болно” гэх хандлагатай болоод явчихлаа.
 
Эл мэдээлэлтэй зэрэгцээд ипотекийн зээлийг 2023 оны 2 дугаар сарын 2-ноос МИК худалдаж авч байна. Тэр хүртэлх хүүг урьдчилж таны данснаас суутгана..” гэх  мессеж орон сууцны ипотекийн зээлтэй иргэдийн дансанд ирж мөн л ард олон цухалдаж байна.
 
“Төр толгойгоо олохгүй байна уу, ард түмэн учраа олохгүй байна уу. Одоо л хөл толгойныхоо байрыг олохгүй бол амьдрахад бэрх боллоо” гэж ард иргэд чинь бухимдаж, хилэнтэй байна.
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2023-02-02 09:42:59
    Төрөөс Авилгалтай тэмцэхгүй, хулгайч нараа яллахгүй бол ард түмэн татвар төлөхөөс татгалзах хэрэгтэй
  • zochin 2023-02-02 07:26:35
    irgenii dain heregtei bolj dee. oor arga uldsengui.
  • ИРГЭН 2023-02-02 03:05:43
    Үхсэн муу луйварчид үхэж далд ороосой