Шүүх байгуулах тухай хуулийг түдгэлзүүлсэн эцсийн шийдвэр гараагүй
УИХ-аас баталсан Шүүх байгуулах тухай хуулиар иргэд өөр аймгийн нутаг дэвсгэр дамжин шүүхдэх зэрэг хэд, хэдэн зүйл нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас хүчингүй болгосон. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос тодрууллаа.
 
-Үндсэн хуулийн цэцээс шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болгосон. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Шүүх байгуулах тухай хууль, шүүхийг шинээр зохион байгуулах тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгочихлоо. Аймаг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, ну­таг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байдаг.
 
Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харьяалуулсан байсан.
 
-Иргэд энэ шийдвэрийг аймаг дамжин шүүхдэхгүй боллоо гэцгээж байна. Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
 
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөв, буруу гэж бид хэлэх ёсгүй. Бид одоогоос 7-8 сарын өмнө давж заалдах шатны есөн шүүхийг аймгуудад байгуулаад, шүүгчдээ шилжүүлэхийг нь шилжүүлж, орон байрных нь асуудлыг шийдсэн. Буцаагаад энэ бүхнийг шилжүүлэх зардлыг гаргах эдийн засгийн боломж Монголын төрд байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тиймээс их цаг хугацаа, хөрөнгө мөнгө орсон асуудлыг нухацтай бодож үзээсэй.
 
Хэрэв Цэцийн шийдвэр УИХ-аар дэмжигдээд заавал хэрэгжүүлнэ гэвэл тавдугаар сарын 1-нээс хэрэгжих ёстой. Гурван аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх байгууллаа гээд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулаад байсан юм байхгүй. Иргэн аймгийнхаа анхан шатны шүүхэд гомдлоо гаргана. Харин анхан шатны шүүх цааш нь давж заалдах шатны шүүхэд хүргэдэг. Давж заалдах шатны шүүхэд иргэн биечилж оролцохгүй байж болно. Заавал оролцоно гэх юм бол аймаг дээрээ очиж онлайнаар оролцох боломжтой.
Зууны мэдээ
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-16 04:16:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.163
    Мэдэгдсэн Хариулах