Ж.Мөнхбат гишүүн ээ, битгий уянгал мөрөөрөө шалгуул
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнээсээ бүр мөсөн татгалзаж буй хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтэнд дурдсанаар тэр ээжийнхээ эрүүл мэндэд анхаарах шаардлагатай гэсэн байна. Мөн хоёрдугаарт нь бүрэн эрхээсээ татгалзаж, энгийн иргэн болж байгаад шалгуулъя гэжээ.
 
Үнэндээ мань хүнийг прокурорын байгууллагаас яллагагчаар татах хүсэлтээ илэрхийлчихсэн хойно тэр ийн хүсэлт гаргаж байгаа нь буруугаа хүлээхээс өмнө гадагшаа зугтаах нь гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь хүсэлтэд нь ээж нь гадаад эмчлүүлэх шаардлагатай гэж өгүүлбэр бий. Тэгээд ч зогсохгүй эхээс төрсөн хүн бүр үүнийг ойлгоно гэжээ.
 
Мэдээж монголчууд уяхан сэтгэлтэй юм болохоор ачлал, энэрэлтэй хүүг нь дараа шалгаач гэх нь гарцаагүй. Гэхдээ энгийн иргэн, албан тушаалтан аль аль нь хуулийн өмнө тэгш эрхтэй байхыг мань УИХ-ын гишүүн бас мэддэг байх ёстой.
 
Үнэхээр гэмгүй гэж хэдэн жил ярьж, тайлбарлаж байхад нь буруутгаад байгаа бол эхлээд шалгуулчихаад дараа нь сэвгүй сэтгэлээр эхийн ачийг хариулахыг хичээгээрэй.
 
Мэдээж түүний өргөдлийг хүлээж авах эсэх, авсан ч хүссэнээр нь үдэх эсэх нь дараагийн асуудал.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2023-02-05 08:46:31
    энэ ч болохоо байгаад л зугатах нь дээ
  • зочин 2023-02-03 00:09:15
    пизда минь эдийн засаг өндөг шиг эмзэгхэн байна нэгтийн төгрөг 34 м2 талбай эзэлж байна гээд хуцаад байсан пизда өнөөдөр 80м2 талбай дүүрлээ лалар минь ээ
  • Иргэн 2023-02-02 10:48:26
    Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай.