Сэлбийг сэргээснээр агаар хөрсний бохирдол, автозамын түгжрэлийг бууруулахад нөлөөлнө

Нийслэлийн иргэд өвөлдөө агаарын бохирдол, халтиргаа гулгаанд, зундаа хөрсний бохирдол, үер усанд автсан амьдралд бухимдсаар удаж буй. Сэлбэ голыг сэргээгээд орчны тохижилтыг  хийчихвэл нийслэлчүүдийн цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдээд зогсохгүй агаар хөрсний бохирдол, автозамын түгжрэлийг бууруулахад нөлөөлөх юм.
 
Тиймээс бид нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль экологи, иргэдэд ээлтэй байхаар боловсруулсан төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Сэлбэ гол нь Хэнтийн нурууны урд хэсгээс эх аваад хойноос урагш чиглэлтэй урсахдаа Улаанбаатар хотын зуслан, гэр хорооллын хэсгээр далангүй суурьшлын бүс дундуур урсаж хөрсний бохирдолд өртөж газрын доорх урсцаар хотын төв рүү чиглэн урсдаг.

Улаанбаатар хотын иргэд бид сэлбэ голыг үерийн хамгаалалтын далантай л гэж боддог. Гэтэл Сэлбэ голын хотын төвийн хэсгийн 9км газарт далан, түшиц ханыг хийсэн ч үлдсэн 70 хувь нь ил задгай урсаж байгаа нь хөрсний бохирдолд өртөх, үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 243 дугаар тогтоолоор “Сэлбийн хурдны замын төсөл”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/211 дугаар захирамжаар “Сэлбэ гол дагуух унадаг дугуйн замын төсөл”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 160 дугаар тогтоолоор “Туул, сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийг тус тус баталсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.

Дээрх төслүүдийн үндсэн зорилго, ач холбогдлыг хот төлөвлөлтийн хувьд илүү боловсронгуй болгож хотын иргэдийн өмнө тулгамдсан хот байгуулалтын олон асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж СЭЛБЭ СЭРГЭЛТ төслийг боловсруулсан байна.


No description available.

Сэлбэ дунд гол дагуу газрын налуу, өндөржилтийг нарийвчлан тооцож инженерийн бэлтгэл арга хэмжээг сайжруулж үерийн даланг 21.6 км байгуулж үерийн эрсдэлийг буруулах, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулж авто замын түгжрэлийг бууруулахаар тусгасан байна. Ингэхдээ сэлгэ гол дагуух ил байдаг инженерийн шугам сүлжээг хонгилын системд хийж инженерийн дэд бүтцийн хүртээмжийг гэр хорооллын хэсэг рүү татаж барилгажилтыг дэмжиж агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн идэвхтэй хөдөлгөөний дэмжиж  гол дагуу унадаг дугуйн зам, явган зам, орчны тохижилттой байхаар төлөвлөлтийг боловсруулсан байна.

No description available.No description available.No description available.


No description available.
No description available.

Бусдад түгээх
  • gplus