''Койн'' юуг ч бүдгэрүүлж чадахгүй
“Нүүрсний хулгай” гээд түүхэнд байгаагүй том хулгай гарч ард иргэд эсэргүүцэн жагссан. Одоогоор 40 их наяд төгрөгийн хохирол яригдаж байгаа ч энэ тоо цаашид өснө гэж УИХ-ын зарим гишүүд үг унагасан нь ч бий. Дээр нь Хөгжлийн банкны 2 их наяд төгрөгийн асуудал яригдсаар гэрчийн мэдүүлэг, хэлэлцүүлэг энэ тэр гээд явмаар, урагшилмаар аядаж л байна. Бас дээр нь нэмээд койны асуудал гараад ирсэн.
 
Бултаараа л койн гэж хошуурч байсан нь саяхан. Гэтэл муу үр дагавар нь айл амьтны амьдралыг орвонгоор нь эргүүлж, алаг үрээ тэвэрсэн эх гудамжинд хаа таарсан газраа хоног төөрүүлж явна. Мэдээж “Хохь нь” гэж хэлэгсэд олон ч ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр койн гаргасан нөгөө 2 залууг хорьж цагдчихаад байгаа. Нэг төрлийн энэ залиланг зарим сайд дарга нарын нөхөр, гэр бүл ч хийж, оролцож байсан. Тэр үед дөмөгхөн шиг “Койн бол залилан шүү” гээд хэлчхээгүй ураас ард иргэд ийнхүү хохирчихоод байгаа.
 
Бид үүнийг мартах учиргүй юм. Үүнийг мартаж болохгүй бөгөөд Үндсэн хуульд орох өөрчлөлтөд ч анхааралта хандах хэрэгтэй.
 
Ханаж цаддаггүй өвөө эмээн нар Үндсэн хуулийг үнэдсээр нь өөрчилж  бүр 2  танхим байгуулчхаад  УИХ, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч байсан хүмүүс ороод суух юм гэнэ. Ард иргэд дүлий сохор биш. Тэгээд ч өөрсдөдөө эрх мэдэл олохын тулд Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл “Ёстой гонжийн жоо...” гэж хэлье. Ард түмэн 30 жил та нөхдийг тансаглуулж татвар төллөө. Та нөхдийн хулгайч дээрэмчин, луйварчин, гэдгийг харсаар, мэдсээр байж дахин УИХ-д суулгана гэж яаж бодож чадав.
 
Тэгээд ч Монгол сенсацийг сенсациар дардаг нэг аргад гаршаад байгаа. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Үндсэн хуулийн өөрчлөлтийг “КОЙН”-ы шуугианаар нам дарах санаархал, тактик явуулж байгаа бол бүтэхгүй шүү. Ард түмэн ямагт мэргэн, цэцэн цэлмэг, ухаан саруул байдаг юм. Тэгээд ч яг одоохондоо бол “эцэг” хуульдаа нэмэлт өөрчлөлт хийх тухайд бол эрх зүйн орчин нь хараахан бүрдээгүй гэж ард иргэд үзэж байна.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2023-02-03 12:35:00
    Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд өөрсдөө улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай.