Хавдраас урьдчилан сэргийлж, хайртай дотны хүмүүстээ анхаарал тавья

Дэлхий дахинд жилд 1.9 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 8.2 сая хүн нас барж байгаа бол Монгол Улсад 2021 онд 5981 хавдраар өвчилж, өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна гэсэн харамсалтай тоо баримтууд байна. 

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болсон эл аюулт өвчнөөс сэргийлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэх, хорт хавдрын улмаас хорвоог орхиж буй  сая сая хүний амь насыг аврах зорилгоор 2-р сарын 04-ний өдрийг “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр” хэмээн зарласан байдаг билээ. 

ХААН Банкны хувьд 2011 оноос хойш ХААН Банк Сангаараа дамжуулан ХӨСҮТ, МҮОНРТ-тэй, “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг санаачлан амжилттай хэрэгжүүлж, 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

“Хавдрын эсрэг үндэсний аян” нь хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулаад зогсохгүй ижил төрлийн олон хөдөлгөөн, санаачилгын эхлэлийг тавьж, алслагдсан бүс нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах чиглэлд үр дүнгээ үзүүлсэн үндэсний хэмжээний томоохон аян болж чадсан юм. 

Өнгөрсөн хугацаанд аяны багийнхан Монгол орныг гурван удаа бүтэн тойрч, 150 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 10 мянга гаруй эмч мэргэжилтнийг мэргэшүүлж, 500 гаруй удаагийн яаралтай мэс засал хийж, хорт хавдрын 600 гаруй тохиолдлыг илрүүлээд байна. Мөн 2021 онд улс орон даяар цар тахалтай байсан үеэр орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн хавдар бүртгэлийн алба болон ХСҮТ-ийн бүртгэлийн албанд суурин компьютерууд, шаардлагатай хэрэгсэл, хөрөнгө, эд зүйлс хандивласан юм. 

Хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтойгоос гадна та жил тутам урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эл өвчнөөс 30 хүртэлх хувиар сэргийлэх боломжтой юм. Иймд өдөр тутмын амьдралдаа дараах зөв дадлыг хэвшүүлж, хайртай бүхнийхээ төлөө эрүүл байхад анхаараарай. 

•    Архи, тамхинаас татгалзах, 

•    Эрүүл зохистой хооллох, 

•    Илүүдэл жингээс сэргийлж биеийн жингээ хэвийн байлгах,

•    Дасгал хөдөлгөөн тогтмол хийх,

•    Жирэмслэлтээс сэргийлэх эм, бэлдмэлийг зөв хэрэглэх, 

•    Үр хөндөлтөөс сэргийлэх, 

•    Стресс болон сэтгэл гутралаас сэргийлэх,

•    Нарны гэрлээс хамгаалах, 

•    Дархлаажуулалтад хамрагдах,

•    Гэр бүлдээ үнэнч байх, 

•    Эмчийн хяналт, үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах зэргийг дурдаж болно.

ХААН Банк цаашид ч хүн ардын  элэг бүтэн, аз жаргалтай амьдралыг цогцлоохын төлөө тууштай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн, улсынхаа эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмэр оруулсаар байх болно. 
 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 
Бусдад түгээх
  • gplus