Өөг өөрөөсөө хай
Олон зүйл нуршихгүй, ийм нэг сайхан шударга үг байдаг даа. Тэгвэл энэ үгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүргэмээр байна.
 
Тэрбээр өнөөдөр “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл илгээнэ гэж байгаа. Үүнийгээ ч аль эрт мэдэгдэж байсан ч “болзоот өдөр” өнөөдөр. Товчхондоо бол өөрийг нь олон нийтийн сүлжээгээр гүтгэсэн Жорж Чен гэгчид “Энэ бол нөгөө хууль” гэдгийг мэдрүүлж батлах гэж буй.
 
Гэхдээ олны зүгээс эрхэм сайдад тун таагүй хандаж байгаа. Учир нь үтэр түргэн оруулж ирсэн хуулийн төсөл “Улаан гэрлээр” орж батлагдсан нь, тэгээд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй асуудал гэж харж буй учраас монголчууд төдийгүй гадаадын улс орнууд ч эмзэг хүлээж авсан.
 
Харин Х.Нямбаатар сайдын хувьд чимээгүй байж байснаа “Монгол Улсыг хоригт оруулна”, “АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ” гэх зэргээр улстөрийн албан тушаалтнуудад  дарамт үзүүлж месеж илгээсэн” гэж хэлсэн нь түүнийгг олонд муухай харагдуулаад байгаа.
 
Харин Жорж Чен “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх Хууль зүй дотоод хэргийн сайд нь бидэнд хуулиа урьдчилж танилцуулаагүй хэрнээ танилцуулсан мэтээр ярилаа. Монголын парламент уг хуулийн төслийг баталсных нь дараа л анх удаа харж байна” гэсэн.
 
Уг нь монголчууд “Нөхрйн хуучин, дээлийн шинэ нь...” гэж яртдагг ч энэ удаад Жоржид итгэчихээд байгаа. Тэгвэл улстөрчид “Элэг нэгтнүүддээ үл итгэж, хүний хүн гээчийн амнаас гарсан үгэнд яагаад итгэв” гэдэгт л анхаарлаа хандуулж чадвал эрүүлээр сэтгэж эергээр харж буй үйлдэл.
 
Нөгөөтэйгүүр ард түмэн өнөөгийн улстөрчдөд тавьж буй үнэлгээ бөгөөд Жорж, сайд 2-ын хэрхэхийг бөмбөрцөг даяараа чагнах “Өөг өөрөөсөө хай” гэдэг үгийг эрхэм сайдад хаягламаар байгаа юм дааа.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-02-06 06:16:36
    Будаач будаач гэхээр сахлаа будна гэдэг болоод байгаа нөхөр дөө. Удахгүй Сүрэлсүх энэ нөхөрийг сайдаас нь огцоруулна...
  • ЯГ ҮНЭНДЭЭ... НЯМБААТАР ХҮҮ ... 2023-02-06 05:51:12
    ЖОРЖ ХҮҮД ХАЛЬТ ДУУЛГААД Л... НЭР ЗҮҮЖ СОНСГОЖ ЧИХНИЙ ҮЗҮҮРЭЭР НЬ НЭГ ОРУУЛААД Л МАРГААШ НЬ БАТАЛЧИХАЖ БАЙГААМ ... ИЙМ ЯВГАН НҮЦГЭН НОХОЙ ЗАЛЬ ХОЛ ЯВАХГҮЙ ШД