Монгол хүн Монголын баялаг гэх үг ул болж, Монгол мал баялаг нь болсон бололтой.
Одоогоос 15 жилийн өмнө буюу 2008 онд “С.Баярын Засгийн газрын үед хүн болж мэндэлснээс ямаа болж төрсөн нь дээр” гэх үг гарч байв. Тухайн үед ноолуурын нөхөн олговорт зориулж Засгийн газар Монгол улсыг хөгжүүлэх сангаас 30.5 тэрбум төгрөг гаргаж байсан хэрэг.
Гэтэл өдгөө дахиад үхэрт өчнөөн тэрбум зарцуулахаар болж байна.
Тодруулбал ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Таван сая үхэр ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг зарцуулна” гэж мэдэгдсэн нь олон нийтийн дургуйцлийг хүргэж байна.
Хэдийгээр төсвөөс бусад төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилтийг нь гаргах ч үнэндээ хэмнэлтийн горимд шилжээд байгаа энэ үед цагаа олоогүй, үрэлгэн ажил гэдэг нь харагдаж буй юм.
Сар хүрэхгүй хугацааны өмнө төсөвлөсөн хөрөнгө мөнгөө хэмнэхийн тулд хүүхдүүдээсээ хүртэл харамлаж байсан Засгийн газар өнөөдөр үхэрт зориулж 13 тэрбум төгрөг зарцуулах гэж байгааг ойлгоход бэрх.
Тэгээд ч мал бол малчдын өмч. Малаа ээмэгжүүлэх эсэх нь тэдний дур бас ажил нь. Түүнчлэн бэлчээрийн мал аж ахуйд ээмэгжүүлэлт хийх нь зохимжгүй, эргээд эзэн нь малаа бус ээмгийг нь хайх хэрэг гардаг талаар малчид ч ам муутай байдаг, үр үнгүй ажил.
Х.Болорчулуун сайдын өөрийнх нь сонгогдсон тойрог, Дорнод аймаг л гэхэд 2011 оноос эхэлсэн мал ээмэгжүүлэх ажлын хүрээнд 2021 он буюу 10 жил болоход нийт мал сүргийнхээ 10 хувийг л ээмэгжүүлж, нэгдсэн программд бүртгүүлсэн тоо баримт бий.
Бүтэн 10 жилийн хугацаанд нэг аймаг малынхаа ердөө 10 хувийг ээмэгжүүлсэн нь энэ ажлын үр дүн ямар байгааг харуулж байхад эрхэм гишүүн Х.Болорчулуун сайдболсон биш дахиад л үрэлгэн зардал гаргаж, үхэр ээмэгжүүлэх тухай шийдвэр гаргах болсноо зарлаж байгаа нь энэ цагийн бас нэгэн эмгэнэл гэлтэй.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Б.Төгөлдөр