Газрын ховор элементийн ордууд нүүрсний экспорт шиг Монголыг тэжээнэ
Саяхан Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 2.2 сая тонн газрын ховор элементийн оксид илрүүлсэн талаарх мэдээлэл чих дэлсэв.
 
Манай улс газрын ховор элементийн салбарт том тоглогч болох ГЭНЭН МӨРӨӨДӨЛТЭЙ явдаг нь нууц биш.  /газрын ховор элемент гэдэг нь Менделеевийн химийн үелэх системийн 57-71 хүртэлх дугаартай лантаноидын бүлгийн 15 элементүүд (La, Ce, Pr, Nd, Pm, Sm, Eu, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu) үүнээс гадна 39 дугаартай иттри (Y) болон 21 дугаартай сканди (Sc) 17 элементийг хамруулдаг/

Харин газрын ховор элементээ гадагш зах зээлд нийлүүлэхэд гацааны олон асуудал бий. Тухайлбал ГХЭ-ийн талаар тухайлсан эрх зүйн зохицуулалт дутмаг, ГХЭ-ийг боловсруулах техник, технологи, боловсон хүчин алга. Угтаа бол газрын ховор элементтэй дөрвөн орд, 71 илрэл, 260 гаруй эрдэсжсэн цэг бий. Гэхдээ ашигласан, “амилсан” зүйл алга.
 
Монгол Улсын хувьд хамгийн том эдийн засагтай хоёр хөрш орны дунд оршдог тул зах зээлд ойр гэдгээрээ давуу талтай. Мөн ГХЭ-ийн тухайд дэлхийн нийт хэрэглээний 90 гаруй хувийг БНХАУ дангаараа нийлүүлж, энэ салбарт НОЁРХОЖ байна. Гэхдээ БНХАУ сүүлийн жилүүдэд ГХЭ-ийн нөөцөө өндөр түвшинд хадгалах бодлого баримталж байгаа нь газрын ховор элементийн үнэ цэнэ ирээдүйд өсөх төлөвтэйг батална. Түүнчлэн БНХАУ ГХЭ үйлдвэрлэлийн салбарт байгаль орчны шинэ стандартыг нэвтрүүлж байгаа нь нийлүүлэлтийг хумьж магадгүй гэж таамаглаж байна.
 

Үүнээс үзвэл манай улсад ГХЭ-ийг гадагш зах зээлд санал болгох боломж бас эрэлт нь байгаа нь харагдана. Гагцхүү хүний нөөц, хэрэгтэй технологи нь дутагдана.
 
Дэлхий нийтэд ГХЭ яагаад чухал вэ

 
Газрын ховор элементийг гар утасны дэлгэц, зай, микрофон, чанга яригч, электроник, автомашин болон эрчим хүчний салбарт түгээмэл ашигладаг. Үүгээр зогсохгүй ирээдүйд хэрэглээ нь илүү өсөн нэмэгдэнэ гэх төсөөллийг мэргэжилтнүүд хэлж байна.

Open photo
 
Ийнхүү эрэлт өндөр зах зээлд ханцуй шамлах санаа байвч гар хөл мухар тул бусад улс оронтой хамтран ГХЭ-ийг боловсруулах асуудал яригддаг.
 
Зарим монгол эрдэмтэн судлаачдын зүгээс “ГХЭ боловсруулах гадны технологийг шууд хуулж авчраад монголдоо нэвтрүүлнэ гэдэг тун хүнд. Тухайн ордын онцлогоос хамаарна. Түүний оронд боловсон хүчин, материаллаг бааз дээрээ тулгуурлаж монгол эрдэмтдээ илүү дэмжээд явбал өндөр үр ашигтай. Нөгөөтэйгүүр монгол эрдэмтэд чадавхижихын хэрээр мэдлэгийн нөөц баялаг ус орондоо үлдэнэ. Дараа дараагийнхаа хөгжлийн суурь болно” гэх байр суурийг хэлдэг. Энэ нь ч зөв байх талтай.

No description available.
 
Нэмж хэлэхэд ирэх жилүүдэд газрын ховор элементийн хэрэглээ татрах дүр зураг харагдахгүй байна. Энэ нь ГХЭ-ийг боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад өнөө маргааш гэж яарах шатгаан байхгүйг харуулна. Нөгөө талаар БНХАУ зэрэг ГХЭ-ийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орнууд түүхий эдээ гамнаж эхэлсэн нь бидэнд ч бас ДОХИО боллоо.
 
Харин энэ хугацаанд монгол орны газар нутаг, орд газрын онцлогт тохирсон боловсруулах технологи, бүтээсэн техниктэйгээ бүрэн харилцаж чдах боловсон хүчнийг бэлтгэх, сургах чиглэлд анхаарах нь чухал юм.
 
Эцсийн дүндээ газрын ховор элементийн салбар Монгол Улсын нүүрсний орлогыг нөхөхийг үгүйсгэхгүй.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2023-02-21 10:16:13
    Газрын ховор элементийг гадагш нь гаргалаа гэхэд орж ирэх мөнгийг нь МАН+АН хулгайчуудын гараар ороод дуусна. Ард түмэнд ёстой түйч наалдахгүй байлгүй дээ.
  • Зочин 2023-02-17 10:11:48
    Энэ гарчигаас нь харахад л Монголчууд үнэхээр гуйлгачин сэтгэхүйтэй. Хийж бүтээх тухай бус идэж уух тухай л эхлээд ярих юм даа...
  • Мөнх 2023-02-17 06:30:44
    Менделеевын үелэх систем гэж зөвхөн оросын ойлголтоо. Нийтлэг хэллэг нь үелэх систем гэдэг. Энэ систем нь олон эрдэмтдийн бүтээл, Менделеевээс өмнө байсан...
  • Zocnin 2023-02-17 02:39:53
    Olborlood hesegtee mongotei bwcn nuh l uldene Solongosoos yildwer oruulj zarimiig ni importloh heregtei Yoponoos germanaas yildwer oruulj bar luugaa hogjij iree...
  • Иргэн 2023-02-17 01:11:30
    МУ-ын стратегийн маш онцгой бүтээгдэхүүн тус бүтээгдэхүүнийг авах олборлох сонирхолтой маш их улс бий.
  • Зочин 2023-02-16 13:18:14
    Газар ухахаас цаашгуй дампуу улс. Хэдэн нуурсний ордоо ашиглаж чадахгуй байж одоо больж уз. Хоосон нух болох нь!!!
  • zochin 2023-02-16 07:57:38
    Авилгачин улс оронд юуч олдсон бай ард түмэнд нэмэр болохгүй